Хүмүүс: |
Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа "Vandebo" хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Өнгөрсөн жил хамгийн анхны "Мөнхөд 21" цомгоо гаргаж байсан тэд сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ. Шинэ уран бүтээлүүдээрээ тасралтгүй бэлэг барьсаар байгаа тэд реппер Gee-тэй хамтран "Boss of Boss" киноны дуу болох "Зогсохгүй"-г дуулсан бол тун удахгүй тэдний хамтарсан дуу дахин нэгээр нэмэгдэх нь ээ.
Реппер Gee-ийн хувьд тэр бүр бусад репперүүд, тэр дундаа залуу репперүүдтэй хамтраад байдаггүй нэгэн. Харин "Vandebo"-той хамтарсан дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэж, дахин уран бүтээл гаргахаа зарлаад байгаа тэд тун ч сайн гар нийлж байгаа бололтой.
Хамтлагийн залуусын хувьд одоо 22 настай. Хамтлагийн гишүүн Вандэ реппер NMN-ийн найз залуу гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ. Хамтдаа дуу гаргаж хайр сэтгэлээ бахархалтайгаар зарлаад авсан тэд залууст аль болох гэгээлэг дуу хүргэхийг зорьдог гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn