Гурван тонн гаруй “Хар зайрмаг” устгажээ

2019/05/30
Share |
Хүмүүс:
Гурван тонн гаруй “Хар зайрмаг” устгажээ

Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй  /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/  будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн гурван тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах аж.


Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNSСАС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан, ... бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх арга хэмжээг авсан гэж тайлбарлаж байна. Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөөд байна. 


Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа дүнтэй гарчээ.

Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагыг гурван компани импортолдог бөгөөд энэ онд хоёр тонн импортлогджээ. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.  


Цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

 

 

 

Эх сурвалж: МХЕГ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хар анх худалдаанд гарахаас нь өмнө шинжлэх ёстойбайдаггүй юм уу
IP:203.91.115.38  2019-05-30 15:14:21
хар анх худалдаанд гарахаас нь өмнө шинжлэх ёстойбайдаггүй юм уу
IP:203.91.115.38  2019-05-30 15:14:33
zochin haraachgui yum bna
IP:202.70.42.130  2019-05-30 15:54:55
vvb har pizza har burgeree ustgaach. adilhan ortstoi shdeee. myy meregjliin hinalt dandaaa hahyylaar ajil hiine. ugch chadahgu bol ingene.
IP:103.57.95.85  2019-05-31 06:47:05
Aagii Bi 51-r surguulid onts suraad, 1-t mandaj baisan. Nadad saihan baisan. Bi odoo, unuudur angiinhaa muu surdag nogoon noliudiin, yaduu zuduu, archaagui zavaan 20 jil, 30 jil ugaagaagui, hezee ch ugaadaggui, umhii saltaa amaar dutahgui. Umhii boovoo ugaaj chadahgui, ta muu nogoon noliudiin umhii boovond hurehgui. Bi sohor, dogolon Ta nariin serleer dutahgui. Umduu chirsen guilgachinguud tonil. Yamar baisan hirendee baitsgaa. Ta muu sain Tseverlegchiin huuhduudiin saltaa amiig dolooh boloogui baina. Goomaral bolovsrolguigeesee icheed, sonirholtoi goyo yum yarih geed sex zaaj uguud, horloh geed eejteigee sex hii genee. Havitsan oirtsontoigoo sex hiigeed baigaa yum bish. Nuguu l taalagddag 2-3 hunteigee hiigeed baigaa yum. 
IP:202.126.89.206  2019-06-02 17:34:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.