Та солонгос хоолны ресторанаас 10-20 мянган төгрөгөөр хөлдөөсөн хоол авч иддэг гэвэл итгэх үү?

2019/05/31
Share |
Хүмүүс:
 Та солонгос хоолны ресторанаас 10-20 мянган төгрөгөөр хөлдөөсөн хоол авч иддэг гэвэл итгэх үү?

-Зөрчил илэрсэн хоёр ресторан гялгар уутанд хөлдөөсөн хоолоо халаагаад таваглаж байгаа харагдав-

Уншигч та солонгос хоолны ресторанаас 10-20 мянган төгрөгөөр хөлдөөсөн хоол авч иддэг гэвэл итгэх үү? Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хийсэн шалгалтаар дээр тавьсан асуултын хариу тун базаахгүй байх нь. Солонгос нэртэй, чамин хаягтай, элдэв төрлийн амтлагч үнэртсэн энэ газарт үйлчилгээний стандарт хангагддгүй гэж мэргэжлийн хяналтынхан дүгнэлээ. Манай сурвалжлах баг Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах “Ким Ду Хан” Солонгос хоолны ресторанд очиход цайны цаг таарч, хөл хөдөлгөөн ихтэй байв. Тун удахгүй олон улсын хэмжээний баяр болох гэж буйтай холбогдуулан НМХГ гэнэтийн үзлэг, шалгалт явуулж тус рестораны эрсдлийн төвшинг тогтоосон юм.

“Ким Ду Хан” хэмээх энэхүү ресторан Улаанбаатар хотод хоёр ч салбартай ажээ. Солонгос улсын иргэний хариуцан ажиллуулдаг энэхүү газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил орчим болж байгаа гэнэ.

Үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй ихтэй тус газар албаны хүмүүсийн хийсэн шалгалтаар технологийн урсгал буруу, нийтийн орон сууцанд үйлчилгээ явуулсан, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан, хоолыг дахин боловсруулалтад оруулж, халаах байдлаар үйлчлүүлэгчдэд өгч байсан, хувийн ариун цэврийн бүртгэл хөтлөлтүүд хийгдээгүй, хоолноос дээж аваагүй, угаасан аяга, тавагаа хоолны үлдэгдэлтэй цуг байрлуулсан зэрэг олон төрлийн зөрчилтэй нь тогтоогдсон бөгөөд “өндөр эрсдэлтэй” гэх үнэлгээг аваад байна.

 

 

Нэгэнт стандартын дагуу үйл ажиллгаа явуулаагүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээх, эсвэл хялбаршуулсан байдлаар шийдвэрлэх арга хэмжээг авахаар болсон юм. Харин “Ким Ду Хан” рестораны ажилчид зөрчил гарсан даруйд удирдлагууддаа мэдэгддэг, Мэргэжлийн хяналтын шалгалтад сар бүр хамрагддаг тухай учирлаж байв. “Мэргэжлийн хяналтынхан  сар бүр хяналт шалгалт хийдэг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани учир зөрчил гарсан даруйд дээш мэдэгддэг. Зөрчлөө арилгах гэж хичээж байгаа. Саяын шалгалтаар манайх 3,000,000 төгрөгөөр торгуулаад байна. Нарийн зүйлсийг бид сайн мэдэхгүй” гэж “Ким Ду Хан” рестораны зохион байгуулагч н.Сарантуяа ярилаа.

 

 

Үүний дараа бид Чингэлтэй дүүргийн II хороо, Сөүлийн гудамжинд байрлах “Арису” рестораныг зорив. Хотын төвд байрлах уг ресторанд ч өмнөх ресторантай адил зөрчил дутагдал илэрсэн юм.

Тус хоолны газар мөн л өндөр эрсдэлтэй гэх үнэлгээг авсан бөгөөд шалгалтын дүнд технологийн урсгал буруу, ариун цэврийн өрөөгөөр дамжиж агуулах руу ордог, агуулахад их хэмжээний хөлдөөсөн шөл гарал үүсэл болон, он сарын тэмдэглэгээгүй хадгалагдаж байсан, ариун цэврийн хувьд шаардлага хангаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөө шаардлага хангаагүй, хоолноос дээж аваагүй, ахуйн зориулалттай сэнсээр хоол хөргөдөг, хоол амтлагч бүтээгдэхүүнүүд хаяг, шошгын зөрчилтэй зэрэг зөрчлүүд илэрсэн юм.  Чамин нэртэй энэ ресторан мөн л Солонгос эзэнтэй, үйл ажиллагаа явуулаад удаагүй хагас жил л болж байгаа аж. Рестораны ажилчдын учирлаж байгаа нь удирдлагууддаа хэлнэ гэсэн танил үг байв.  “Манайх нээгдээд удаагүй. Үйлчлүүлэгч багатай учир хааж байгаа тухайгаа түрээслэгч байгууллагадаа мэдэгдлээ хүргүүлчихсэн байгаа. Тийм учраас анхаарал суларсан байж магадгүй. Удирдлагууддаа энэ тухай дамжуулна” гэж “Арису” рестораны орчуулагч, менежер н.Минжин ярьсан юм.

 

 

Бидний очсон хоёр ресторанд нэг ижил дүр зураг угтсан. Яс болон тойгны шөлийг гялгар уутанд хийн хөлдөөгчинд хадгалж байв. Гэвч ямар нэгэн тэмдэглэгээгүй байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Хүнсэнд гялгар уут хэрэглэхийг хориглосон байтал шөлөө халуунаар нь энэхүү уутанд савладаг гэх. Мөн тахиа болон гахайн махан хоолыг ч хөлдөөсөн байх бөгөөд ширмэн тавган дээр аягалаад ил гал дээр халааж байгаа харагдав. Нийслэлээс хийсэн нийт хяналт, шалгалтын нэгдсэн дүн ирэх зургаадугаар сарын 4-ны өдөр гарна.

Зөвхөн нэгхэн дүүргийн хоёр ресторанд гэнэтийн шалгалт хийхэд дүр зураг ийм байлаа. Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж байгаа газруудад тогтоосон тодорхой журам гэж бий. Иргэд хоолны газар ормогцоо захиалгаа өгнө, харин тодорхой хугацааны дараа шинээр бэлтгэсэн хоол үйлчлүүлэгчид хүрч байх учиртай. Гэтэл эдгээр газрууд хэн, хэзээ, хаана боловсруулсан болох нь тодорхойгүй хөлдөөсөн хоолоо халаан иргэдэд үйлчилж байсан нь харамсалтай. Хоолыг хийсэн даруйдаа хөлдөөх нь чанар алдагдахгүй байх нэг төрлийн арга мөн. Гэвч гэсгээх арга технологи алдагдсан тохиолдолд өвчин үүсгэгч нян үржих таатай нөхцөл байдлыг бий болгоно. Энэ мэт шалтгаанаас болж гаднын стандартыг нутагшуулсан гэх түргэн хоолны газруудын хоолноос ч иргэд хордсон гашуун сургамж хуучраагүй байна.

Хэдийгээр Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах эдгээр газруудад удаа дараа шалгалт хийж, заримыг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг ч гарч буй зөрчил буурахгүй л байна. Тэнд ажиллаж байгаа ажиллагсад удирдлагууддаа мэдэгдье гэдэг ч ам тагласан төдий энэ үг алдаагаа засах ажил хэрэг болдоггүй нь харамсалтай.

 


ХООЛНЫ ХОРДЛОГО ҮҮСЭЖ БОЛОХ НӨХЦӨЛ ОЛНООР  ИЛЭРЧ БАЙНА



Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Ч.Батцэцэг:

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан 014 тоот урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр” болох гэж буйтай холбогдуулан урьдчилсан сэргийлэх хяналт, шалгалтыг бүх дүүргүүдэд хийж байна. Өнөөдөр Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн Солонгос хоолны газруудад гэнэтийн шалгалт хийж байна. Ерөнхийдөө эдгээр хоолны газруудад технологийн урсгал алдагдсан зөрчил маш ихээр гарч байна. Ариун цэвэр тал дээр анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгаагийн нэг нь угаасан аяга тавгаа хоолны хог хаягдалтай нэг дор байрлуулах, хогийн сав ямар нэгэн хаалтгүй байх, бэлэн болсон хоол хүнсийг дахин боловсруулж үйлчлүүлэгчдэд өгөх, тахианы махыг тасалгааны температурт гэсгээх зэрэг хордлого үүсэж болохуйц нөхцөл байдал олноор илэрлээ. Мөн хэзээ, хаана, яаж бэлтгэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэж байгаа зэрэг эрсдэлт үйлдлүүд илэрсэн учраас эдгээр байгууллагуудад Зөрчлийн тухай болон, Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна. Зөрчил болгон хуулийн заалттай учраас багцалж байгаад ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэнэ.

 

 

 

Ж.Золжаргал 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Энхээ ЕР НЬ ХӨДӨӨ ХОТГҮЙ АДИЛХАН ШДЭ. ЭНЭ ХООЛНЫ ГАЗРУУД БҮГД МӨНГӨ Л БОДОЖ УЛАЙРДАГ. АЙМГУУДАД БАС ХЯНАЛТ ШАЛТГАЛЫГ МАШ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЖИЖИГ ГАЗРУУД БОЛОХООР БИЕ БИЕНИЙГЭЭ ТАНЬДАГ. ХЭДЭН ХООЛНЫ ГАЗРУУД НЬ ОРН НУТГИЙН БАЙЦААГЧИДТАЙ АЛЬ ХЭДИЙН НАЙЗ НӨХӨД БОЛЦОН. ХЯНАЖ ШАЛГАХ ГЭЖ ОРОХООРОО ХЯНАЖ ШАЛГАДАГ Ч ҮГҮЙ. ҮХТЭЛЭЭ ДАЙЛУУЛЖ ДАЙЛУУЛЖ ГАРЧ ИРДЭГ. ТЭГЭЭД ХҮНИЙ ХООЛЫГ ҮНЭГҮЙ ИДЦЭН ХҮМҮҮС ЭРГЭЭД ЯАЖ Ч ЧАДДАДГҮЙ. АЙМГУУДАД УБ ХОТООС ИРЖ ГЭНЭТИЙН ГЭНЭТИЙН ШАЛГАЛТУУДЫГ ХИЙМЭЭР БАЙНА
IP:112.72.11.101  2019-05-31 09:38:37
Zochin1 Er ni hulduuh yamar ch asuudalgui shtee Tegeed ankhnaas ni shine hiihiig huleewel hun barag uilchluulehguishtee.Neg taliig heterhii barisan um bichehiimaa
IP:202.126.88.133  2019-05-31 10:23:48
zochin zugeer l iimerhu gazruudaar orohoo bolichoochde
IP:43.228.129.68  2019-05-31 12:14:35
Delgermaa КИМ ДУ ХАН НЭЭГДЭЭД 2 ЖИЛ БИШШҮҮ. 10ГАРУЙ ЖИЛ БОЛЖ БГАА ГАЗАР. УЛААНБААТАРТАА ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ОЛОН САЛБАРТАЙ ЮНА ГЭХ СОЛРНГОС ХООЛНЫ ГАЗАР ХООЛОО ХИЙЖ БОЛГООД ХӨЛДӨӨДӨГ, ХАЛГАЛДАГ. МАХ БОЛОН ҮХРИЙН ХАВИРГА НЬ АМТ ОРЧИХДОГ Ч ЭЛДЭВ АМТЛАГЧААР АМТЫГ НЬ ДАРААД ХҮМҮҮСТ ХҮНС БИШ ХОР ЗАРДАГ. ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ХҮМҮҮС АВААД Л БӨӨЛЖИС ШИГ ЮМ АМРУУГАА ЧИХЭЭД ҮНЭХЭЭР БОХИР БӨӨЛЖМӨӨР ХАРАГДДАГ
IP:103.229.120.136  2019-05-31 19:13:28
Zochin Manaihan hulduuluu hool geed bgaa bolohoos Europt hooloo ih hiigeedhulduuguud yaraltai uedee gargaj ireed halaagaad l iddeg ym bilee
IP:85.229.110.238  2019-05-31 19:40:31
hujaa hai hohine de muu uher mongol gehde dandaa tomchuul iddeg yumaa hai kkkk
IP:202.9.42.233  2019-05-31 23:55:40
Ariunaa: guanzandaa oruulaad hool avaad ug Bulldog Ariunaa yaduu mungugui, umsuh huvtsasgui tul biyee uneleh bolson. Yanhan bolson tul, yanhan heregtei erchuud 50.000 tugrug, Chocoladenii nabor avch irj ugnu uu?  Bulldog hochit Ariunaa gar utasgui tul huuchin muu gar utsaa avch irj ugch tusalna uu? Geriin hayag Khanburgedeigiin ard taliin Astra tuviin baruun taliin 55-r bairnii 3-r orts 5 davhart suuleesee hoyordahi, hoishoo harsan Haalga. Munhtsatsaraltai uulzaad, Ariunaa deer hamt ochij ”hairtdaa gar utas, chocoladenii nabor avaad, holiin hol vant ulsaas irlee, esvel tengis Dalaig gatlaad irlee” gej helne uu? 
IP:202.126.89.176  2019-06-01 16:53:03
Ээ, яанаа булууны яс,тойгны шөлийг хүн захиалахаар нь чанаж өгөх юм боловуу. Гэртээ булууны яс, тойгны шөлөө чанаад бага багаар хөлдөөгөөд иддэгшд. МХынхан мэдчихвэл торгуулахнээ.
IP:64.119.27.160  2019-06-02 01:03:24
zochin za yr ni bol manai ihenh jijig tom geltgui tsaini gazar restoranuud ihewchlen hoolond hereglegdeh budeegdeguunee uridchilsan baidlaar beltgeed holdoodog shuu dee tghgui bol yaj irgeded hurdan shuurhai uilchleh bilee yag unendee bol ene chn tugeemel asuudal bolson shuu humuusee meregjliin hynalt ene asuudliig odool gent medee yu
IP:66.181.161.37  2019-06-02 09:02:22
Зочин Тэнд ажиилаж байгаа Монголчууд нь монголоо гэсэн сэтгэлгүй муухай амьтад вэ. Монголчууд өөрсдөө ийм арчаагүй байхад гадныхан бол бүр ойлгомжтой.
IP:59.153.113.175  2019-06-03 12:57:47
Зочин Тэнд ажиилаж байгаа Монголчууд нь монголоо гэсэн сэтгэлгүй муухай амьтад вэ. Монголчууд өөрсдөө ийм арчаагүй байхад гадныхан бол бүр ойлгомжтой.
IP:59.153.113.175  2019-06-03 12:58:05
tt гэнэт нүд ирмэхийн зуур гарч ирсэн кореан ресторануудыг даруй яаралтай зогсоох хэрэгтэй, монголчуудыг зорилготой хүнсээр хордуулж байна. бага насны хүүхдүүд дотрын өвчнөөр их өвдөж зовж байна. монгол хоолны газруудыг шууд эзэлж монгол хоолооидэх газаргүй боллоо. кореан хоолны газраар бүү ороорой. хор шүү
IP:202.179.25.4  2019-06-03 13:14:53
sara Niigem ter chigtee teneg holduu bn.kim du han ch gh shig.eoo.bolioch.mongolchuudaa .hariinhan bidniig elegleed tavlaad horduulaadduuslaa.sereech.
IP:218.98.33.169  2019-06-04 07:12:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.