Сахилгагүй хосууд санасандаа хүрчээ

2019/06/04
Share |
Хүмүүс:
Сахилгагүй хосууд санасандаа хүрчээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалын тоглолт Ливерпүүл, Тоттенхэм багуудын хооронд болж өндөрлөсөн. Урам муутайхан өндөрлөсөн тус тоглолтын үеэр талбай дээр усны хувцастай халуухан бүсгүй гарч ирсэн нь дэлхий даяар шуугиан тариад байна.

Тэр даруйдаа од болсон 22 настай Кинси Волански зүгээр ч нэг энэ үйлдлийг хийгээгүй нь ойлгомжтой. Түүний найз залуу Виталий Здровецкий бол Юүтүүбд тун ч алдартай нэгэн. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн үеэр талбай дээр “Natural Born Prankster” хэмээн цээжин дээрээ бичин гарч ирж, Германы хөлбөмбөгчин залууг үнсэхийг оролдсон сахилгагүй залуу 2016 онд мөн л NBA-ийн финалын тоглолтын үеэр талбай дээр “Trump Sucks” хэмээн цээжин дээрээ бичин гарч ирж байжээ.

 

Image result for Vitaly Zdorovetskiy

 

Харин тэрбээр энэ жил өөрийнхөө халуухан найз бүсгүйг талбай дээр гаргасан бөгөөд энэ нь ч тун амжилттай болсон байна. Түүний усны хувцсан дээр бичигдсэн Юүтүүб хуудасны хандалт одоогоор 10 сая хүрээд байгаа бол усны хувцасны модель бүсгүйн инстаграм хуудас 2 сая гаруй дагагчтай болжээ. Зар сурталчилгааны саналд дарагдаж байгаа түүний инстаграм хуудас харамсалтай нь саяхан хакердуулан хаагдсан бөгөөд дахин 2 сая дагагчаа цуглуулахаар идэвхийлэн ажиллаж байгаа аж.

 

 


 

Image result for VitalyzdTV Streaking During World Cup Final!

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
asdfasdf adguusan hulmas ivanuud. zerleg balmad deerelhuu balairaara delhiin gaihamshig bolj baina daa.
IP:99.241.52.203  2019-06-06 23:45:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.