Дуучин Ч.Уранхолбоо: Ээж, аавдаа ирсэн таван сайхан охиндоо баярлалаа

2019/06/04
Share |
Хүмүүс:
Дуучин Ч.Уранхолбоо: Ээж, аавдаа ирсэн таван сайхан охиндоо баярлалаа

Өнгөрөгч зургаадугаар сарын нэгний өдөр 9465 ээж "Алдарт эх" буюу "Эхийн алдар" одонг хүртсэн баярт үйл явдал тохиосон. Олны танил болсон олон сайхан бүсгүйчүүд мөн энэ өдөр энгэрээ мялаасан бөгөөд дуучин Ч.Уранхолбоо "Эхийн алдар" одон хүртсэн сэтгэгдлээ ийн хуваалцсан байна: 

Дуучин Ч.Уранхолбоо: Өнөөдөр өглөө 4н цагт эртлэн бослоо. Яагаад вэ гэж үү? Өмнө Алдарт эхийн одонтой олон сайхан ээжүүдийг таньдаг мэддэг тэднээр бахархдаг байлаа. Харин өнөөдөр өөрөө одонтой ээжүүдийн нэг болж, төрийн тэргүүнээсээ "Алдарт эх"-ийн хоёрдугаар одон гардан авлаа. Ихэр охид маань ой хүрч, завгүй ээж би албан ёсоор энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр болзлоо хангасаанХэдийгээр шагналыг нь би хүртэж байгаа ч тэднийгээ эрүүл саруул өсгөн бойжуулахад халамжит ханийн маань, хайртай аав, ээжүүд, эгч дүүсийн маань тус дэм асар их байсан билээ. Тэдэндээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас араасаа охин дүү нар дагуулсан Бүжка маань дүү нэмэгдэхийн хэрээр хариуцлага хүлээж, хэрсүүжиж ухаажсаар ирсэн.

 

Ээж, аавдаа ирсэн таван сайхан охиндоо баярлалаа. Та нар минь ээжийнхээ хувиршгүй,дундаршгүй их хайрын эзэд шүү. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр хариуцлага нэмэгддэг, тэдний насны онцлог, хувь чанар, сэтгэхүйн онцлогт нь тааруулж харьцах хэрэгтэй болдог. Олон сайхан хүүхэд төрүүлж, тэднийгээ өв тэгш хүмүүжүүлж ирсэн үе, үеийн ээж, аавуудын хөдөлмөрийг өөрсдөө туулаад ирэхээрээ улам бүр бишрэн хүндэтгэх болсон. Үе, үеийн одонт ээжүүддээ, ирэх он жилүүдэд алдарт эхийн одонг энгэртээ гялалзуулах бүсгүйчүүд, охиддоо энэ сайхан өдрийн баярын мэндийг хүргэе. Мөн өнөөдөр баяр нь болж буй өхөөрдөм бяцхан дүү нартаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. 

 

Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлж өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг билээ. Мэдээж залуу гэр бүлүүд боломжтой бол олон хүүхэдтэй болохыг хүсдэг байж таарна. Монголчууд бид цөөхүүлээ. Аль болох олуулаа болж, аль болох нэгнээ хайрлаж дэмжиж чадвал бид өсч, бид хөгжинө гэж санадаг. Хэдийгээр бурхнаас илгээсэн бэлгийг хүлээн авч байгаа хүмүүсийн хувьд одоо тэдэн хүүхэдтэй болоод тийм одон авна гэж боддоггүй л дээ. Гэхдээ л "Алдарт эх"-ийн одонг авсан гэхээр үнэхээр сайхан санагддаг юм байна шүү.

 

Нэг тийм гэгээхэн гоёхон догдолсон сэтгэлээр би үүнийг бичиж сууна. За тэгээд онцгойлон талархал илэрхийлэх хүмүүс байна аа. Өнөөдөр өглөө 4н цагаас хойш намайгаа гоёж, нүүрийг минь маш их сэтгэл гарган будаж өгсөн Өлзийдөө, үсийг минь засаж урласан хөөрхөн Заяадаа, хайрт найзууддаа Soylmaa Batjargal Khulan salon нийт хамт олондоо, Монгол хатдын дээлийг орчин үеийн хэлбэрт буулган урласан авьяаслаг дизайнер хайрт найз Noyon Kadr даа, үргэлж бүх зүйлийн минь ард байдаг итгэлт найз Саруул Кристина Сүхбаатар чамдаа, үргэлж зөвлөж чиглүүлж явдаг хүчирхэг Chimeg Aura эгчдээ Enerel Enkhtsag цаг үргэлж намайгаа дэмжиж урам зоригийг харамгүй бэлэглэдэг ЗАВГҮЙ ЭЭЖ нартаа, надад итгэн, намайг сонгон хамтран ажилладаг бүх байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. 

 

Image may contain: 4 people, people smiling, people standing

 

Image may contain: 1 person, standing and outdoor

 

Image may contain: flower

 

Image may contain: 2 people, people smiling, people standing and indoor

 

Image may contain: 2 people

 

 

 

Б.Болор


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!