Ц.Шаравжамцын хүү ”Мэргэн бууч” жагсаалтыг тэргүүлж эхэллээ

2019/06/05
Share |
Хүмүүс:
Ц.Шаравжамцын хүү ”Мэргэн бууч” жагсаалтыг тэргүүлж эхэллээ

Fiba 3x3 "U18 WORLD CUP-2019" энэ өдрүүдэд манай улсад болж байна. Өчигдрийн байдлаар монголын 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй эрэгтэй багийн тамирчид талбайг өнгөлж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Тус багийн гишүүд дунд Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц нар бий. Мөн өсөх ирээдүйтэй залуу тамирчид болох Л.Авирмэд, А.Батхуяг нар ур чадвараа гайхуулсан үзүүштэй тоглолт гаргаж олныг гайхшрууллаа. 

Эхний тоглолтод Монголын эрэгтэй баг Беларусь улсын шигшээ багийг 21:15 харьцаагаар, хоёр дахь удаагийн тоглолтод Латви улсын багийг 20:16 харьцаатайгаар ялснаар хэсэгтээ нэгт бичигдэж эхэллээ. Мөн Ц.Шаравжамцын хүү "Мэргэн бууч" жагсаалтыг тэргүүлж яваа бөгөөд тэдний дараагийн тоглолт маргааш болно/2019.06.06/.

Сонирхуулахад эх орондоо түр хугацаагаар ирээд буй Ш.Энхийн-Од 9 настайгаасаа эхлэн сагсан бөмбөг тоглож эхэлжээ. АНУ-ын Огайо мужийн Дэйтон хотын “Legacy Christian Academy”-д суралцдаг түүнийг сургуульдаа авах хүсэлтэй байгаагаа зургаан ч сургууль илэрхийлсэн бөгөөд одоо сурч буй сургуульдаа зуун хувийн тэтгэлэгтэйгээр суралцдаг байна. Сагсан бөмбөгийн спортыг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй гэдгээ илэрхийлсэн тэрбээр "Ази хүн гэхээр танихгүй хүмүүс эхлээд шууд л хятад хүн гэж хардаг юм. Тоглолтын өмнө “Муу Ази энд юу хийж яваа юм” гэх мэт яриа гарах нь олон, тийм үе зөндөө. Харин тоглолтын дараа намайг Монгол гэдгийг мэдчихсэн, хамтдаа зураг даруулахаар ирэх нь ч бий" хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байна. 


Image may contain: 8 people, people smiling, text

 

Тоглолтыг бүрэн эхээр нь үзэх: 

 

 

 

Image may contain: 4 people, people standing, shoes and outdoor

 

Image may contain: one or more people, people standing and outdoor

 

Image may contain: 3 people, people smiling, shoes and outdoor

 

image

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Өвөө эмээгээсээ авахуулаад Монголынхоо нэрийг Дэлхийд дуурсгаж байгаа, мундаг тамирчин гэр бүлийн ухаалаг хөвгүүд шүү. Энхийн-Од, Мөнхийн-Од нартаа улам өндөр амжилт, сайн сайхныг хүсье
IP:59.153.114.66  2019-06-06 14:22:58
Болд Христын сургуульд явдаг хүү байна. Аав нь рхиистчин болохоор арга байжуу.
IP:43.228.131.110  2019-06-07 11:13:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.