Зургаан настай бяцхан үсчин шуугиан тариад байна

2019/06/07
Share |
Хүмүүс:
Зургаан настай бяцхан үсчин шуугиан тариад байна

Та өөрийнхөө үсийг зургаахан настай хүүхдээр засуулах байсан уу? Гоо сайхан, гадаад үзэмжинд шууд нөлөөлөх үсээ зургаан настанд даатгах зоригтой хүн тэр бүр байхгүй л болов уу. Харин Хятадын баруун өмнөд нутагт зургаан настай хүү өөрийн салоныг ажиллуулж эхэлсэн нь шуугиан тариад байгаа ажээ. 

Түүнийг Жиан Хонки гэдэг. Гайхалтай ур чадвартай хүү үсчин болоод хоёр жил болж байгаа бөгөөд саяхнаас эхлэн өөрийн салоныг нээн ажиллуулж эхэлсэн ажээ. Эхэндээ томчуудын тусламжтайгаар үс засдаг байсан бол тэрбээр одоо бүхнийг бие даан хийж чадна. 

Хувийн бизнес эрхэлдэг эцэг, эх нь хүүгийнхээ бичлэгийг Kuaishou-д байршуулсан нь түүнийг алдартай болоход нөлөөлсөн бөгөөд одоо түүний дагагч хэдийнэ 2сая давжээ. Мэргэжлийн үсчдийн хэрэглэдэг багаж хэрэгслийг тун ч чадамгай ашигладаг түүнийг харах гэж зорин ирэгсдийн тоо ч олширч, үйлчлүүлэгчдийн хөлд дарагдах болсон бяцхан хүү өөрийнхөө үсийг хүртэл засч чадна. 

Мөн өндөр настай хүмүүсийн үсийг үнэ төлбөргүй засч, сайн үйлс хийдэг бяцхан үсчин хүү хятадын шилдэг үсчдийн тоонд хэдийнэ багтаж эхэлсэн байна. 

 

Image result for jiang Hongqi

 

 

 

chinese hairdresser

 

 

Image result for jiang Hongqi

 

Image result for jiang Hongqi

 




Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Ямар эгдүүтэй хөөрхөн, бас чадварлаг юм бэ. Амжилт хүсье
IP:103.212.117.20  2019-06-11 14:20:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.