Монголын балетчин дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлжээ

2019/06/07
Share |
Хүмүүс:
Монголын балетчин дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлжээ

Тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 02-ны өдрүүдэд болж өнгөрсөн чансаагаараа дээгүүрт бичигдэх "World Ballet Grand Prix" уралдаанд Монгол балетчин Мөнх-Эрдэнийн Тэлмэн түрүүлж алтан медалийн эзэн болжээ.

Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг "Юнеско"-д бүртгэлтэй энэхүү уралдаанд түрүүлснээр 60,000 долларын Joffrey ballet-ын 100% тэтгэлэгийн эзэн болсон тэрбээр өмнө нь олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд мөн л тэргүүн байр эзэлж байсан авьяаслаг нэгэн. 

М.Тэлмэн өмнө нь "Kirov Academy of Ballet Washington DC" 2 жилийн 100% тэтгэлэг, "Jewels Festival New York"-т хоёрдугаар байр, шилдэг техник, "Youth America Grand Prix Finalist" зэрэг шагналуудыг хүртэж байсан бөгөөд түүнийг  "дэлхийн од" гэгддэг У.Бат-Эрдэнэ энэ удаагийн уралдаанд дасгалжуулан оролцуулсан байна. 

 

 

 

 

 

 


 



Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Бравооооо. Үүнийг л жинхэнэ шагнал гэнэ шүү дээ. Амжилт!!!
IP:84.132.75.33  2019-06-07 20:43:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.