Дуучин Б.Аззаяа ахимаг насны эртэй сууж үрийн зулай үнэрлэжээ

2019/06/11
Share |
Хүмүүс:
Дуучин Б.Аззаяа ахимаг насны эртэй сууж үрийн зулай үнэрлэжээ

"Сүүн далай ээж" хэмээх дууг шинэчлэн дуулж энэхүү дууг дахин олны сонорт хүргэсэн дуучин Б.Аззаяа саяхан амаржжээ. Балчир байхаасаа урлагт хөл тавьж сонсогчидтойгоо цуг өссөн гэж хэлж болохоор тэрбээр өөрөөсөө ахимаг насны эртэй дэр нэгтгэж, ийнхүү анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад байна. 

4 настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн тэрбээр "Тавтай нойрсоорой" хэмээх дууг тун ч эвлэгхэн дуулсан нь өнөөг хүртэл хүүхэд багачуудын дунд хит хэвээр байсаар буй. Харин түүнийг хүмүүс жаахнаар нь сэтгэн, насанд хүрээгүй хэмээн эндүүрэх нь бий. Энэ нь түүнд багагүй төвөг уддаг тухай дурдаж байсан бяцхан охин энэ жил 21 нас хүрч байгаа ажээ. 

"Хөгжим бүжгийн коллеж"-ийг хийлч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр "Монголын Хүүхдийн Ордон"-ы авьяаслаг сурагчдын нэг яах аргагүй мөн. Харин тэрбээр уран бүтээлээ үргэлжлүүлэх эсэх дээр одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй л байна. Гэр бүл зохиохоосоо өмнө R&B болон рок урсгалын дуу дуулж гарч ирэх тухайгаа ярьж байсан тэрбээр магадгүй цоо шинэ өнгө аястайгаар эргэн ирж ч мэдэх юм. 

 

Image result for б.аззаяа

 

Image result for б.аззаяа

 

Image result for б.аззаяа

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!