Хүмүүс: |
Загварын ертөнцөд хөл тавьснаасаа хойш нөхөрлөж ирсэн залуус "VR" хэмээх хамтлаг байгуулж гарч ирсэн нь багагүй тэсрэлт болсон. Харин тэд найзуудаараа нийлэн насан туршдаа хамтдаа амьдрах хотхон босгохоор сэтгэл шулууджээ.
Өөр өөрсдийн салбартаа тэргүүлэгч болж яваа тэд зургуулаа нийлэн өөрсдийн амьдрах "Найзуудын байшин"-аа сүндэрлүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ.
Энэ тухай загвар өмсөгч О.Билгүүн "Найзуудаараа удаан ярилцсан нэгэн төсөл дээрээ санаагаа эцэслэж, мөрөөдлийн найзуудын байшингуудаа барьцгааж, хотхон сүндэрлүүлэх нь дээ, удахгүй. Найзуудаараа буурал болтлоо хамт амьдрах нь дээ" хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Тэгэхээр тун удахгүй загвар өмсөгч залуусын гэр бүлийн хотхон Монгол улсын хаа нэгтээ сүндэрлэн босох нь ээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn