Т.Чимгээгийн нөхөр С.БЯМБАСҮРЭН: Цорын ганц гэрч Б.Булгантай Т.Чимгээг нүүрэлдүүлээгүй

2019/06/10
Share |
Хүмүүс:
Т.Чимгээгийн нөхөр С.БЯМБАСҮРЭН: Цорын ганц гэрч Б.Булгантай Т.Чимгээг нүүрэлдүүлээгүй

Дэд бүтцийн хөгжлийн сайд агсан С.Зоригийг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон. Харин энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн хэргээр хоригдоод буй. Иймд эрх нь зөрчигдсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.



С.БЯМБАСҮРЭН: Ц.АМГАЛАНБААТАР  ХҮН АЛАХААРГҮЙ АЙМХАА ХҮҮХЭД БАЙСАН


-Та хамгийн сүүлд эхнэртэйгээ хэзээ очиж уулзав. Биеийн байдал нь гайгүй байна уу?


-Тавдугаар сарын 2-нд очиж уулзсан. 90 хоногт ар гэрийнхэн нь нэг удаа уулзах эрхтэй байдаг юм байна. Тэгээд хоёр хоногийн уулзалт авсан.  Биеийн байдал нь тийм ч сайнгүй болсон шүү дээ. Төв аймгийн мөрдөнд хоёр жил шахам хоригдсон. Анх долоон сар подвалд хоригдож байсан. Цементэн шалтай, хана нь хөгцөрсөн хүн байх аргагүй л газар байдаг шүү дээ. Би ч гэсэн тэнд 14 хоног хоригдоод гарч байсан. Агаар салхигүй тийм нөхцөлд зургаа, долоон сар болсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Анх хоригдсон даруйд нь ар гэртэй нь хоёр сар уулзуулаагүй. Тэгээд анх очиж уулзахад хөл нүцгэн, томдсон углааш, дан өмд, биеийн тамирын цамцтай гарч ирж байсан. Тийм хүнд нөхцөлд байсан эмэгтэй хүн ямар сайн байхав. Хоригдох хугацаандаа ерөөсөө эмчилгээ хийлгэж байгаагүй. Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид байхад нь ч эмчилгээ хийж байгаагүй. Өнгөрсөн жил 407 дугаар ангийн дарга нь солигдоод С.Зул-Очир гэж хурандаа даргаар томилогдсон. Түүнээс хойш байдал нь өөрчлөгдсөн л дөө. Өмнө нь ганцаарчлан хорихдоо байнга суугаагаар нь байлгадаг байсан. Харин сая эмнэлэгт хэвтсэнээс хойш эмчилгээ хийлгэж гайгүй болж байна.


 -Яагаад  нэг газар хөдөлгөөнгүй суулгадаг байсан гэж?


-Өрөөнд нь өдөржингөө хөдөлгөөнгүй суугаагаар нь байлгадаг байсан. Орой 22:00 цаг болоход унтахаар орондоо ордог. Харин С.Зул-Очир хурандаа очсоноос хойш өрөөндөө явдаг болсон. Өдөртөө гар урлалын ажил энэ тэр хийдэг болсон юм билээ.


-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснээс шүд нь маш ихээр унасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд мэдэгдэж байсан?


-Нийт тав, зургаан шүд авахуулсан. Нүүр нь нэлэнхүйдээ хавдартай. Надад ч маш их хэцүү байдаг. Сэтгэл санаа маш хүнд явж ирлээ. Гурван жил гаруй хугацаанд миний нойр хүрэхгүй явж байна. Нойргүйдэлд хүрээд эмнэлэгт хүртэл хэвтэж байлаа. Үс бууралтаад, нүүр ам үрчийгээд биеийн байдал эрс муудсан. Гэтэл тэнд байгаа хүн ямар байх уу, ойлгомжтой шүү дээ.


-Танд эхнэр тань юу ярьж байх юм?


-“Хийгээгүй хэрэг юм чинь гарна” л гэж ярьдаг. Уулзах болгонд л уйлдаг. Гурван шатны шүүхээс хорих ял сонсоод хорих ангид очихдоо сэтгэл санаа нь маш хүнд байсан. Харин одоо нөхцөл байдал арай өөр болж байгааг Т.Чимгээ мэдэж байгаа. Сэтгэл санаа нь дээр болж байгаа л даа. Гэвч бид хоёр итгэхээ байсан шүү дээ.

Анх эхнэрийг маань бариад явахад үнэн зөв нь олдох нь гэж бодож байсан. Ц.Амгаланбаатар мессеж бичиж байсан дарамт нь зогсох нь гэж ойлгосон. Ц.Амгаланбаатар тухайн үед бидний дэргэд байгаа юм шиг эхнэр лүү маань мессеж бичиж дарамталдаг байлаа. “Хүүхдүүд чинь ийм хувцастай, тэнд явж байна” гээд мессеж бичнэ. Тэгээд хийгээгүй хэрэг юм чинь гараад ирнэ гэсэн итгэлтэй байсан. Гэтэл асуудал буруу тийшээ болоод ирсэн. Хэргийг шалгаж байсан байцаагч нар анхнаасаа энэ хүмүүст хэрэг хүлээлгэнэ гэсэн итгэл үнэмшилтэй, бардам байсан. Шүүхээр гэм буруутайг нь тогтоочихсон юм шиг биднийг дарамталдаг байв. “Та хоёр дахиж хамт амьдарна гэж бодож байна уу” гэж намайг дарамталж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхийг хүртэл хориглосон. Нууцын зэрэглэлтэй гээд гарын үсэг зуруулсан. “Хэрвээ хэвлэлд янз бүрийн ярилцлага өгвөл ард чинь хүүхдүүд чинь байгаа шүү дээ” гэж дарамталдаг байлаа. Намайг бол алвал ална биз гэж боддог. Харин хүүхдүүдийг минь яачих бол гэж эмээдэг байлаа. Дөнгөж амьдрал үзэж буй хүүхдүүдэд минь хэцүү байна шүү дээ.

 



 -Танаас байцаалт авахдаа л дарамтлаад байх уу?


-Намайг хүрээд ир гээд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нар дуудна. Байцаалт авахдаа янз бүрийн үгээр дарамтална. Мөн намайг байнга дагадаг байсан. Гэрээс гарна, машинтай хүмүүс дагана. Автобусанд суухаар хамт дагаад ороод ирдэг. Энэ хүмүүс чинь хийгээгүй хэргийг гэм зэмгүй хүмүүст тохчихоод, тэр нь илрэх байх гээд үхтэлээ айдаг байсан байх. Намайг янз бүрийн хүнтэй уулзчихна гэж боддог байсан биз. Хүн дагаад байна гэдэг чинь маш их дарамт шүү дээ. Хүнтэй тайван уулзуулахгүй. Харин хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш намайг дагахаа больсон. Олон нийтэд би мэдээлэл өгөх, ярилцлага өгье гэж боддог ч хүүхдүүдэд маань муу юм болчих вий гэж эмээдэг байсан.


Шүүхээр гэм буруутайг нь тогтоочихсон юм шиг биднийг дарамталдаг байв. “Та хоёр дахиж хамт амьдарна гэж бодож байна уу” гэж намайг дарамталж байсан.  


-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж буй бичлэгийн хэсгийг МҮОНРТ-ээр гаргасан. Та үзсэн байх?


-Би үзсэн. Ийм эрүүдэн шүүлт болж байгаа талаар эхнэр маань надад хэлдэг байсан. Би ч өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Т.Чимгээг анх 2015 онд Төв аймгийн мөрдөнд хоригдож байхад нь Ц.Амгаланбаатар өрөөнд нь ороод дарамталдаг байсан юм билээ. Полиграфын шинжилгээ авахаас өмнөх шөнө нь гурван цагийн үед Ц.Амгаланбаатар өрөөнд нь орж ирээд 

 

 Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин бтүүлтэй их адилхан юмаа
IP:103.212.117.20  2019-06-11 14:06:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.