Эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин худал ярьдаг

2019/06/11
Share |
Хүмүүс:
Эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин худал ярьдаг

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд багагүй ялгаа бий.  Үүнээс үүдэн Ангараг гарагаас эрчүүд, Сугар гарагаас эмэгтэйчүүд ирсэн хэмээх яриа бий болсон байдаг. Энэ нь бидний өдөр тутмын амьдралын дадал, зуршилтай шууд холбоотой байх. Ярих зүйл, илэрхийлэх арга барил нь ч өөр өөр шүү дээ.

Эмэгтэй хүн өдөрт эрэгтэй хүнээс гурав дахин их ярьдаг. Харин эрэгтэй хүн эмэгтэй хүнээс гурав дахин их худал ярьдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Жирийн эмэгтэй хүн өдөрт дунджаар гурван удаа багахан хэмжээний худал ярьдаг бол эрчүүд хоёр дахин их буюу зургаан удаа худал ярьдаг гэнэ.

 

11 True Facts About Men That They Hide From Others


Мөн эрчүүд нэг өдрийнхөө 43 орчим минутыг дунджаар 10 өөр эмэгтэйг ширтэхэд зарцуулдаг байна. Энэ нь жилдээ 259 цаг буюу ойролцоогоор 11 өдрийг зөвхөн эмэгтэйчүүдийг ширтэхэд зарцуулдаг гэсэн үг. Харин үүнийг 50 настай эр хүний амьдралаар тооцож үзвэл амьдралынхаа 11 сар 11 өдрийг зөвхөн эмэгтэй хүнийг ширтэхэд зарцуулна гэсэн үг.

 

11 True Facts About Men That They Hide From Others


Эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт харьцангуй бага гарчээ. Эмэгтэйчүүд эрчүүдийг ширтэхэд өдөрт ердөө 20 минут зарцуулдаг бөгөөд 50 настай эмэгтэй амьдралынхаа зургаан сарыг эр хүн ширтэхэд зарцуулдаг гэсэн үг. Судалгаанд оролцогч 3000 хүнээс ийм дүн гарсан байх бөгөөд тэд шөнийн клуб, супермаркет, паб зэрэг газарт хамгийн их эсрэг хүйстнээ сонжин ширтдэг аж.

Тэгвэл амьдралынхаа нэлээдгүй хугацааг эмэгтэй хүнийг ширтэхэд зарцуулдаг Ангарагаас ирсэн хүмүүс маань магтаалд тун ч дуртай гэнэ. Өөрийг нь бусдаас илүү гэдгийг нь байнга сануулж, магтан урамшуулж байхад юу юунаас дуртай тэд магтаалаар цэнэглэгдэж байдаг бололтой.

 

11 True Facts About Men That They Hide From Others


Тэдний нөхөрлөлийн харилцаа нийтлэг сонирхол дээр тулгуурладаг бөгөөд эрчүүд хоббигоо даган найзлах нь элбэг үзэгдэл. Харин бүсгүйчүүдийн хувьд нөхөрлөл нь сэтгэл хөдлөл дээр тулгуурладаг гэнэ. Баярласан, гунигласан ямар ч цаг үед сэтгэлээ хуваалцах хэн нэгэн тэдэнд хэрэгтэй байдаг. Хамтдаа хөлбөмбөг үзэж, покер тоглох нь юу л бол. Харин зэрэгцэж суугаад өөрт тулгамдаж буй зүйлсийн тухай ярихад тэд хэзээд бэлэн.

 

11 True Facts About Men That They Hide From Others


Мэдээж хоёр өөр хүйс учир байгалийн зохилдлогооны зарчмаар ийнхүү өөр сэтгэлзүйтэй байх нь зүйн хэрэг. Гэсэн хэдий ч энэхүү зааг ялгаа сүүлийн жилүүдэд улам багасаж буйг Калифорнын Их сургуулийн сэтгэлзүйн тэнхимээс явуулсан судалгаа харуулж байна. Энэ нь нэг талаараа тун ч осолтой. Учир нь эрчүүдийн эршүүд шинж алдагдаж, бүсгүйчүүдийн эмэгтэйлэг шинж ч мөн үгүй болж нэг ёсондоо нэг хүйсийн хүн шиг болж буй нь тэнцвэртэй байх зарчмыг үгүй хийж төвөгтэй байдал үүсгэж болзошгүй. Тэгэхээр ямар ч үед өөрсдийн хүйсийн онцлог, давуу шинж чанарыг үргэлж арчилж, тордож байгаарай.

 


 


            

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.