Зөвхөн махны үйлдвэрүүд бус арьс, шир, өлөн, ноос ноолуурын салбар дампуурахад хүрнэ гэв

2019/06/11
Share |
Хүмүүс:
Зөвхөн махны үйлдвэрүүд бус арьс, шир, өлөн, ноос ноолуурын салбар дампуурахад хүрнэ гэв

Өнгөрсөн оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд махны үнийн өсөлт иргэдийн хувьд шүдний өвчин мэт л тулгамдсан асуудал хэвээрээ байна. Малтай монголчуудын уламжлалт хийгээд үндсэн хүнс мах тул энэ салбарт чөлөөт зах зээлийн хуулиас гадна төрийн зүгээс том зургаар харсан бодлого үгүйлэгдэж буйг хэлэгсэд бий. Тэгвэл мал, махны салбарт тулгамдсан олон асуудлыг улам бүр өрдөж мэдэх Засгийн газрын 318 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, малыг амьдаар нь экспортод гаргах чиглэлд төрийн байгууллагууд анхаарал хандуулж, ажиллаж эхэлснийг эсэргүүцэж буйгаа Монголын махны холбоо болоод бусад мэргэжлийн холбоодын зүгээс мэдэгдлээ.

Уг нь Замын-Үүдээр мал амьдаар нь гаргахгүй гэсэн шийдвэр 2016 оны арваннэгдүгээр сард гарч байсан. Гэвч өчигдрөө үгүйсгэсэн шийдвэр засгаас гарсныг эргэн сануулахад, Малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлох тухай 318 дугаар тогтоолыг 2017 онд гаргасан юм.  Энэ нь тухайн үедээ багагүй хэл ам дагуулж байсан.

Тэгвэл өдгөө иргэдийн нуруун дээр бууж буй махны үнийн дарамтыг багасгах чиглэлд бодлогоо чиглүүлэх ёстой төрийн зүгээс амьд мал хилээр гаргах асуудлыг дахин сөхөж буй нь мах үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн аль алинд сөрөг нөлөөллүүдийг дагуулна гэж мэргэжлийн холбоодын зүгээс байр сууриа илэрхийлэв.

 


Өнөөдрийн байдлаар манай улсад мал төхөөрч боловсруулах 50 гаруй үйлдвэр, 10 мянга гаруй ажлын байр бий болгож, хоногт долоон мянга гаруй бод, 25 мянга гаруй бог мал төхөөрч боловсруулах хүчин чадалтай ажиллаж буй гэсэн тоо байна. Гэтэл цаашид дотооддоо боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээхгүйгээр малыг амьдаар нь гадагш гаргах нь эдийн засагт ихээхэн хохирол дагуулна. Үүдээ нээгээд өнөөдрийг хүрсэн үйлдвэрүүд сул зогсохдоо хүрч, мянга мянган иргэд ажлын байраа алдаж, сүүлийн жилүүдэд өндийж буй махны экспорт зогсож, үйлдвэрүүдэд бэлтгэх мал ховордож, улмаар хот суурин газрын хэрэгцээний махны үнэ нэмэгдэж, нийлүүлэлт тасалдаж, хаврын нөөц бүрдүүлэх боломжгүй болно гэж салбарынхан хэлж байна.

Мэдээллээс үзэхэд,  зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж уурагжуулан нэмүү өртөг шингээн экспортод гаргана гэж буй. Тусгаарлагдсан бүс нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр бий болж, хоногт 180 мянган бог мал тэжээж, өдөрт таван мянга орчмыг экспортод гаргах боломжтой болно гэгдэж байгаа юм. Тэгвэл малыг амьдаар нь хилээр гаргах шийдвэр хэрэгжсэнээр энд яригдаж буй ажлын байрыг хэдэн арав нугалсан ажлын байр байхгүй болж, үйлдвэрлэгчид, хэрэглэгчид хохирох нь гэж Монголын махны холбооны зүгээс мэдэгдэж байна.

Махны үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд төрөөс авч хэрэгжүүлнэ гэж буй арга хэмжээнүүдийг харахад дулааны аргаар боловсруулсан махны экспортод квот тогтоох, зарим үед экспортлохгүй байх зэрэг шийдлүүд бий. Энэ нь махны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байлгаж, эрэлт нийлүүлэлтийн зарчимаар үнэ тогтоход төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт хийх гэсэн оролдлого гэж ойлгогдож байгаа. Гэтэл махны экспортын чиглэлд ийм зүйл ярьж буйн нөгөө талд малаа амьдаар нь экспортлох тухай ярьж буй нь нэг шийдвэрээ хүчгүйдүүлсэн алхам болох уу гэж харахад хүргэж байна.

Мөн малыг амьдаар нь экспортлох үйл явц дотоодын компаниудад биш гадны компанид өгөөж өгөхөөр байгааг салбарынхан хэллээ. Тухайлбал, 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр “Бээжин интосикейшн интернэйшнл трейд” гэдэг компани байгуулагдсан бөгөөд  үүсгэн байгуулагч нь  Huang Min гэдэг БНХАУ-ын иргэн бүртгэлтэй байгааг хэллээ. Тус компанийн үйл ажиллагааны чиглэлийн хамгийн түрүүнд мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр бичигдсэн байгаа аж.  Тэрчлэн   тус үйлдвэр Замын-Үүдээс Улаанбаатар руу явдаг замын дагуу хааш хаашаа 3 километр хэмжээтэй цэлийсэн том  хашаанд “мал каринтилах” үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон бөгөөд тус компанийн эзэмшилд байдаг, өдөрт 15 мянган хонь нядлах хоёр үйлдвэр Эрээнд ашиглалтад орж байгаа.  Амьд хонь хилээр гаргаж, нядлах ажилдаа нэг тэрбум юань зарцуулна гэж тус компани дахь эх сурвалж ярьсан тухай мэдээллээ. “Бээжин интосикейшн интернэйшнл трейд” ХХК нь нэг удаад 800 хонь ачдаг зургаан монгол дугаартай машинтай.  Харин Замын-Үүдийн каринтилах хашаанд жилд 3.5 сая хонь хүлээн авах хүчин чадалтай. Тус компанийн хятадууд энэ жил нийт таван сая хонь, ямаа гаргах зорилготой гэж байна.

Малыг амьдаар нь экспортод гаргахыг эсэргүүцсэн Монголын махны холбоо, Монголын хүнсчидийн холбоо, Монголын өлөн гэдэс үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны зүгээс байр сууриасаа ухрахгүй гэж мэдэгдлээ. Малыг амьдаар нь гаргаснаар махны хомсдол үүсэхээс гадна арьс, шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэр түүхий эдгүй болно. Зайдасны бүрхэвч буюу хонь ямааны өлөн тасалдана гэхлэн олон асуудал бийг мэргэжлийн холбоодын зүгээс хэлсэн.


МОНГОЛЫН ӨЛӨН ГЭДЭС ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЭКСПОРТЛОГЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Б.МӨНХЗАЯА:  
БАРУУН ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД ХҮРЭХ ГЭЖ ОЛОН БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛЖ ИРСЭН

Амьд мал экспортлох тухай Засгийн газрын тогтоол өлөн гэдэс үйлдвэрлэгчдэд хүнд тусахаар байна. Өлөн гэдэс бол уламжлалт экспортын бүтээгдэхүүнээс гадна нарийн яривал манайхаас Европ руу гаргаж байгаа ганц хүнсний бүтээгдэхүүн. Бид Баруун Европын зах зээлийн  хэрэглэгчдэд танигдах, таалагдах, үнэлгээ авах,  байнгын бизнес болж хөгжих хүртлээ олон бэрхшээлийг туулж ирсэн. Гэтэл одоо  энэ салбар түүхий эдгүй болж зогсох нь ээ. Энэ салбарт мянга гаруй хүн ажилладаг. Жилдээ 3.5 сая бог малын өлөн гэдсийг боловсруулж гаргадаг. Ерээд оны эхээр дан анхан шатны боловсруулалт хийж экспортолдог байсан бол өдгөө Европын хиам зайдас үйлдвэрлэдэг улсуудын стандартыг хангаж, нийлүүлэлт хийдэг болсон. Тэгэхээр засгийн тогтоод хэрэгжсэнээр сүүлийн жилүүдэд өндийж, хөгжиж ирсэн энэ салбар уналтад орох нь.

Дэлхийн улс орнуудад  өлөнгөөр эцсийн бүтээгдэхүүн хийдэг технологи манай Монголд бий. Ийм үйлдвэрүүдийн тоо олшрох тусам түүхий эдийг хаягдалгүй ашиглаж, ажлын байр нэмэгдүүлэн, улсынхаа эдийн засагт өгөөжөө өгөх боломжтой. Төрийн зүгээс биднийг дэмжих цөөн ажил нь хагас боловсруулсан өлөн экспортлохгүй байх, зориулалтын мал нядалгааны газрын тоог өсгөх, малын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх байдаг. Гэтэл дэмжихийн оронд биднийг түүхий эдгүй болгож буй нь харамсалтай явдал юм.


 

МОНГОЛЫН АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.БАЯРСАЙХАН:  
АЛЬ НЭГ ОРОНД МАЛ НИЙЛҮҮЛДЭГ Л  УЛС БОЛОХ ЮМ УУ...

-Төрийн энэ шийдвэр бол  ухарч байгаа шийдвэр гэж үзэж байна.  Бид социализмын үед малынхаа 50-60 хувийг амьдаар нь ОХУ-д  экспортолдог байсан. Гэтэл одоо тэр үе рүү буцах нь. 2014 оноос хойш манай арьс ширний салбарт  технологи, хөрөнгө оруулалтын хувьд томоохон ахиц дэвшлүүд хийгдсэн. Үйл ажиллагаа цаашид улам бүр өргөжих суурь бүрдсэн. Манай улс 60, 70 сая малтай гэдэг ч 2018 оны байдлаар арьс ширний салбарт шаардлага хангасан 5.6 сая арьс  боловсруулсан байгаа юм.  Ер нь бол зөвхөн арьс шир биш малын гаралтай бүх төрлийн түүхий эдийг  эцсийн бүтээгдэхүүн болгож байж ажилтай орлоготой, цалинтай байх юм уу. Эсвэл аль нэг оронд мал нийлүүлдэг улс болох юм уу гэдэг  сонголтын өмнө ирээд байна. Арьс ширний салбарынхан малыг амьдаар нь гаргахын эсрэг байна.

*  *  * 

Мэргэжлийн холбоодын зүгээс өгч буй мэдээллээс эшлэхэд, амьд малын экспорт хийх нь өнгөрсөн хугацаанд төрөөс явуулсан ХАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих тухай бүх бодлого, төлөвлөлт, хүчин зүтгэлийг үгүй хийж,  үйлдвэрлэгчдийн өсөж дэвших, төлөвлөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцлийг устгах эрсдэлтэй байна. Тухайлбал, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал  2030”-д тусгасан 2016-2020 онд Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийг эрүүл баталгаат хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлнэ гэсэнтэй харшилж байна. Хүн амын хэрэгцээнд нийлүүлж буй махны 30 хувийг үйлдвэрийг аргаар боловсруулна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.4-т заасан Дунд хугацааны хөгжлийн бодлогын Үндсэн баримт бичиг болох Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтуудтай агуулгаараа харшилж байна. Ганцхан махны үйлдвэрүүд бус арьс, шир, өлөн, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа дампуурахад хүрнэ.  

Зургаан сая толгой  мал амьдаар гаргасан тохиолдолд 120 мянган тонн тураг мах, зургаан  сая ширхэг арьс, нэхий ойролцоогоор 1,05 тонн ноолуур Монголын зах зээлээс хасагдахаас гадна ямарч татвар төлөлгүй түүхий эд экспортод гарахаар тооцоо гарч байна. Цаашлаад Монгол малын ген фондод нөхөж болохооргүй их аюул учирна. Хятадын ноолуурын чанар сүүлийн жилүүдэд их муудаж байгаа тул манай ямааны ноолуурыг үржил селекцийн аргаар сайжруулах гэж байна гэхчлэн байр сууриа илэрхийллээ. Монголын махны холбоо болоод мэргэжлийн холбоодын зүгээс засгийн тогтоолыг хүчингүй болгохыг шаардаж Ерөнхий сайд болон салбарын сайдад бичиг хүргүүлсэн ч хариу аваагүй гэлээ.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэсэн юм. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэр О.Цэрэнбадамын төрсөн дүүгийн компани бог малыг амьдаар нь хил гаргахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээллийн дагуу Ч.Улаан сайдыг АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа мэдэгдсэн юм. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
бөөб зөв. мал гаргаж болохгүй.
IP:66.181.161.110  2019-06-12 00:34:08
Óðèàëãà УИХ-д Ховд нутгаас сонгогдсон эрхэм түшээ Пүрэвдорж гишүүний хэлснээр бид махны хэрэглээгээбагасгаж өдөрт нэг хүн 70-90 грамм мах идэж байвал энэ өсөж үржээд тоо толгой нь 70-90 саяд хүрээд байгаа малаа амьдаар нь гаргаад тэрбум тэрбум долларыг улсын төсөвдөө төвлөрүүлээд авбал хэрэгтэй юм биш үү? Тэгээд ч дотоодын хэрэглэгчид наад мал махны чинь үнийг дийлэхээ больсон. Тэр төсөвт төвлөрсөн мөнгийг нь дарга нар хувааж аваад үлдсэнээр нь энэ жил Наадамаа нэг сайхан хийцгээе.
IP:202.9.42.115  2019-06-12 12:42:08
Uchral LEKTS gedgiig oilgohgui baina Ih zasgiin Nyam-Oosor ni bolovsrolgui. Ih zasagtaa ni surguuli bish. Uchiral ni bolovsrolgui, hezee ch ih, deed Surguulid surj LEKTSEND suuj baigaagui. LEKTS gej yu baidiig medehgui, buruu oilgolttoi. Terbishdavga ni getmanaas bish NUHTiin shorongoos sullagdsan. Narantuul zahiin gutal zardag naimaachin. 
IP:202.126.88.222  2019-06-12 18:12:54
Uchral bolovsrolgui, ih suguuliin hicheeliin ”LEKTSEND” suuj uzeegui Ih zasgiin Nyam-Oosor ni bolovsrolgui. Ih zasagtaa ni surguuli bish. Uchiral ni bolovsrolgui, hezee ch ih, deed Surguulid surj LEKTSEND suuj baigaagui. LEKTS gej yu baidiig medehgui, buruu oilgolttoi. Terbishdavga ni getmanaas bish NUHTiin shorongoos sullagdsan. Narantuul zahiin gutal zardag naimaachin. 
IP:202.126.88.222  2019-06-12 18:14:04
Shuudai guriliig hovoogoor hemjsen guilgachin Tsolmon Tsolmongiin ohin ni hogon deerees urguu avsan Choniin beltreg, hoid eejiigee humuus Eldev doloohoor heleed, zodoj nudeed, shorond barij hiigeed tsaazaar avaarai gej husdeg. Hezee ch tursun Eej shigee Zuulun hariltsdaggui. Ailiin eejuudruu muuhai hariltsya, tegeheer erguuleed Tsolmong alaadai gej husdeg. 
IP:202.126.88.222  2019-06-12 18:15:49
Shuuda guriliig hovoogoor hemjsen guilgachin. Tsolmongiin ohin ni iimerhuu Narantuul zahiin naimaachnii Huu, ih zasagtaa gej Neg bolovsrolgui yumnuud, Uchral gej get horoolliin buustei, hudag deer us avdag huutei suuna. Hun ug ni undur tsarailgiig gardag baihad, ih gutaliig gishuun aavtai huntei suuh geed, Har hulganii huutei suuna. Ter aav eejiinh ni tanidag Zavhanii yaduu zuduu ussun, ger horoolold baisan yaduu ailiin huuhed baina.Hojmoo bayjsan. 76-iin huuhed hoorondoo suuna gesen chini dandaa jorlongiin tseverlegchuud, 70 davhariin, Gants hudgiin, acetabulum, Maantiin, Durvuljiin engeriin, Nuhtiin shorongiin hadaasiin huuhduud hoorondoo suugaad, medley bolovsrolgui, hoorondoo shorongoo, shalnii alchuuraa yarina. Get horoolliin neeh yaduu baisan ailuudiin baina.
IP:202.126.88.195  2019-06-12 18:35:20
T Shuuda guriliig hovoogoor hemjsen guilgachin. Tsolmongiin ohin ni iimerhuu Narantuul zahiin naimaachnii Huu, ih zasagtaa gej Neg bolovsrolgui yumnuud, Uchral gej get horoolliin buustei, hudag deer us avdag huutei suuna. Hun ug ni undur tsarailgiig hardag baihad, ih huraliig gishuun aavtai huntei suuh geed, Har hulganii huutei suuna. Ter aav eejiinh ni tanidag Zavhanii yaduu zuduu ussun, ger horoolold baisan yaduu ailiin huuhed baina.Hojmoo bayjsan. 76-iin huuhed hoorondoo suuna gesen chini dandaa jorlongiin tseverlegchuud, 70 davhariin, Gants hudgiin, acetabulum, Maantiin, Durvuljiin engeriin, Nuhtiin shorongiin hadaasiin huuhduud hoorondoo suugaad, medleg bolovsrolgui, hoorondoo shorongoo, shalnii alchuuraa yarina. Get horoolliin neeh yaduu baisan ailuudiin baina.
IP:202.126.88.235  2019-06-12 19:02:15
Altantuya Ter Mendbayar, Odbayar chini manai eej MUIS, Anahaahiin bagsh, doctor, professor Jugderiin orond, MUIS, Anagaah deer bagshlaad, ih Surguuliin Buh Surah bichgiig bicheed, Buh hicheeliin Surah bichig Matematic, Physic, Himi, Oros, Angli hel, mongol hel, Ediin zasgiin buh Surah bichgiig bicheed yavj chadah uu? bichih uuregtei, Bas erhtei. Bichih erh zuvhun ih Surguuliin diplomtoi hund Erh baidag, manai eejid 1976-1981 ond tugssun, MUIS-iin Matematiciin facultetiin Ulaan diplom baina. Minii orond ih Surguuliin bagshiig huuhed geed UIH-d suuna, huvisgalt namiin darga shig, Dandaa magtuulne gej heluulj chador uu. Manai duu shig Moskva, Leningradaas irsen, Moskvagiin ih surguuliin Matematiciin Faculteted suuj baigaad irlee, Lomnosoviin uruund suuj, ter uyed yamar hund too bodoj baisniig uzeed irsen. Manai duu shig Moskvagaas irj orosoor yarij, Eej shig tend elchin said shig baij chadah uu? Manai duug yerunhiilugch bolno gej yarij baisan. 
IP:202.126.88.71  2019-06-13 10:32:40
Altantuya Ter Mendbayar, Odbayar chini manai eej MUIS, Anahaahiin bagsh, doctor, professor Jugderiin orond, MUIS, Anagaah deer bagshlaad, ih Surguuliin Buh Surah bichgiig bicheed, Buh hicheeliin Surah bichig Matematic, Physic, Himi, Oros, Angli hel, mongol hel, Ediin zasgiin buh Surah bichgiig bicheed yavj chadah uu? bichih uuregtei, Bas erhtei. Bichih erh zuvhun ih Surguuliin diplomtoi hund Erh baidag, manai eejid 1976-1981 ond tugssun, MUIS-iin Matematiciin facultetiin Ulaan diplom baina. Minii orond ih Surguuliin bagshiig huuhed geed UIH-d suuna, huvisgalt namiin darga shig, Dandaa magtuulne gej heluulj chador uu. Manai duu shig Moskva, Leningradaas irsen, Moskvagiin ih surguuliin Matematiciin Faculteted suuj baigaad irlee, Lomnosoviin uruund suuj, ter uyed yamar hund too bodoj baisniig uzeed irsen. Manai duu shig Moskvagaas irj orosoor yarij, Eej shig tend elchin said shig baij chadah uu? Manai duug yerunhiilugch bolno gej yarij baisan. 
IP:202.126.88.71  2019-06-13 10:33:09
Manai Eej shig toondoo sain dahij turuhgui, Lomnosov shig minutely Ter Mendbayar, Odbayar chini manai eej MUIS, Anahaahiin bagsh, doctor, professor Jugderiin orond, MUIS, Anagaah deer bagshlaad, ih Surguuliin Buh Surah bichgiig bicheed, Buh hicheeliin Surah bichig Matematic, Physic, Himi, Oros, Angli hel, mongol hel, Ediin zasgiin buh Surah bichgiig bicheed yavj chadah uu? bichih uuregtei, Bas erhtei. Bichih erh zuvhun ih Surguuliin diplomtoi hund Erh baidag, manai eejid 1976-1981 ond tugssun, MUIS-iin Matematiciin facultetiin Ulaan diplom baina. Minii orond ih Surguuliin bagshiig huuhed geed UIH-d suuna, huvisgalt namiin darga shig, Dandaa magtuulne gej heluulj chador uu. Manai duu shig Moskva, Leningradaas irsen, Moskvagiin ih surguuliin Matematiciin Faculteted suuj baigaad irlee, Lomnosoviin uruund suuj, ter uyed yamar hund too bodoj baisniig uzeed irsen. Manai duu shig Moskvagaas irj orosoor yarij, Eej shig tend elchin said shig baij chadah uu? Manai duug yerunhiilugch bolno gej yarij baisan. 
IP:202.126.88.71  2019-06-13 10:46:59
Manai Eej shig toondoo sain Hun baihgui, Lomnosov shig munhurnu Ter Mendbayar, Odbayar chini manai eej MUIS, Anahaahiin bagsh, doctor, professor Jugderiin orond, MUIS, Anagaah deer bagshlaad, ih Surguuliin Buh Surah bichgiig bicheed, Buh hicheeliin Surah bichig Matematic, Physic, Himi, Oros, Angli hel, mongol hel, Ediin zasgiin buh Surah bichgiig bicheed yavj chadah uu? bichih uuregtei, Bas erhtei. Bichih erh zuvhun ih Surguuliin diplomtoi hund Erh baidag, manai eejid 1976-1981 ond tugssun, MUIS-iin Matematiciin facultetiin Ulaan diplom baina. Minii orond ih Surguuliin bagshiig huuhed geed UIH-d suuna, huvisgalt namiin darga shig, Dandaa magtuulne gej heluulj chador uu. Manai duu shig Moskva, Leningradaas irsen, Moskvagiin ih surguuliin Matematiciin Faculteted suuj baigaad irlee, Lomnosoviin uruund suuj, ter uyed yamar hund too bodoj baisniig uzeed irsen. Manai duu shig Moskvagaas irj orosoor yarij, Eej shig tend elchin said shig baij chadah uu? Manai duug yerunhiilugch bolno gej yarij baisan. 
IP:202.126.88.71  2019-06-13 10:49:00
Altantuya Manai Eej zaluudaa ih suguuliin Matematiciin facultet tugsuhduu, diplomiin ajil 1.000 bodlogo zuv bodoj diplomiin ajil hiisen. Odoo ehnii 140 ni 1.000 bodlogiin nomond orson baina.
IP:202.126.88.71  2019-06-13 10:56:17
Altantuya Altantuya Manai Eej zaluudaa ih suguuliin Matematiciin facultet tugsuhduu, diplomiin ajil 1.000 bodlogo zuv bodoj diplomiin ajil hiisen. Odoo ehnii 140 ni 1.000 bodlogiin nomond orson baina.
IP:202.126.88.232  2019-06-13 12:25:24
Altantuya Doctor, professor Jugderiin neremjit MUIS gej nerlej baiya. Zaluudaa tsagaan tsuvtaigaa oyutan geed yavdag baisan. Hushuug ni MUIS- iin urd bosgoyo. Tegeed geriin hayag MUIS -iin oyutnii dotuur bair, ene bairand baisan 4 davhariin uruug ger musei bolgoyo. Zaluudaa teden deferential tegshtgel tentsetgel bish bodson geed gishuun deer bichye.
IP:202.126.89.163  2019-06-13 16:32:20
Altantuya Doctor, professor Jugderiin neremjit MUIS gej nerlej baiya. Zaluudaa tsagaan tsuvtaigaa oyutan geed yavdag baisan. Hushuug ni MUIS- iin urd bosgoyo. Tegeed geriin hayag MUIS -iin oyutnii dotuur bair, ene bairand baisan 4 davhariin uruug ger musei bolgoyo. Zaluudaa teden deferential tegshtgel tentsetgel bish bodson geed gishuun deer bichye.
IP:202.126.88.209  2019-06-13 16:35:59
Altantuya Doctor, professor Jugderiin neremjit MUIS gej nerlej baiya. Zaluudaa tsagaan tsuvtaigaa oyutan geed yavdag baisan. Hushuug ni MUIS- iin urd bosgoyo. Tegeed geriin hayag MUIS -iin oyutnii dotuur bair, ene bairand baisan 4 davhariin uruug ger musei bolgoyo. Zaluudaa teden deferential tegshtgel tentsetgel bish bodson geed hushuun deer bichye.
IP:202.126.88.209  2019-06-13 16:37:39
Altantuya Doctor, professor Jugderiin neremjit MUIS gej nerlej baiya. Zaluudaa tsagaan tsuvtaigaa oyutan geed yavdag baisan. Hushuug ni MUIS- iin urd bosgoyo. Tegeed geriin hayag MUIS -iin oyutnii dotuur bair, ene bairand baisan 4 davhariin uruug ger musei bolgoyo. Zaluudaa teden deferential tegshtgel tentsetgel bish bodson geed gishuun deer bichye.
IP:202.126.88.136  2019-06-13 16:43:12
Altantuya Doctor, professor Jugderiin neremjit MUIS gej nerlej baiya. Zaluudaa tsagaan tsuvtaigaa oyutan geed yavdag baisan. Hushuug ni MUIS- iin urd bosgoyo. Tegeed geriin hayag MUIS -iin oyutnii dotuur bair, ene bairand baisan 4 davhariin uruug ger musei bolgoyo. Zaluudaa teden deferential tegshtgel tentsetgel bish bodson geed hushuun deer bichye.
IP:202.126.88.136  2019-06-13 16:43:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.