О.Боргилыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

2019/06/12
Share |
Хүмүүс:
О.Боргилыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргил гэгчийг холбогдуулан шалгаж байгаа ба талийгаачийн задлан шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа шинээр үүссэн нөхцөл байдлыг үндэслэн түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ.

Харин О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсныг шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч эсэргүүцэн, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг өчигдөр /2019.06.11/ хэлэлцэж шийдвэрлэлээ.

Ингэхдээ О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.  

 

 

 

 

Б.Гантуяа 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин хөөрхий охиныг энэ алсан нь үнэн байхаа зоддог байёан гээ биздээ
IP:202.131.243.186  2019-06-12 14:58:23
жжж Зодуулан зодуулан хамт амьдарч бхаар эцэг дээрээ очсон бол . Өөрийгөө хүндэлж амьдарцгаая охидуудаа
IP:202.179.25.102  2019-06-18 13:39:30
xiuhgf tvjbn6fphogqktdice, [url=http://wcokymkxdevh.com/] wcokymkxdevh[/url], [link=http://jnrgeseejmmr.com/ ]jnrgeseejmmr[/link], http://bfzoxijyfrvv.com/
IP:31.184.238.177  2019-07-19 18:24:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.