Дуучин Рэйн Холливүүдэд хөл тавьсан эхнэртээ хаус авч өгчээ

2019/06/14
Share |
Хүмүүс:
Дуучин Рэйн Холливүүдэд хөл тавьсан эхнэртээ хаус авч өгчээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин Рэйн эхнэр Ким Тэ Хи-дээ Холливүүдэд хөл тавьсныг нь тохиолдуулан хаус авч өгчээ. Хосууд 2017 онд хуримаа хийж тухайн ондоо анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан бол тун удахгүй тэдний хоёр дахь хүүхэд мэндлэх гэж буй. Харин хосууд саяхан АНУ-ын Калифорни мужид тансаг зэрэглэлийн хаус худалдаж авсан бөгөөд үүнийг дуучин Рэйн эхнэртээ бэлэг болгож өгсөн тухай хэвлэлүүд шуугьж эхэлжээ. 

Хоёр сая ам.долларын өртөг бүхий энэхүү байшинг худалдан авсан учир нь жүжигчин Ким Тэ Хи Холливүүдэд хөл тавьж буйтай холбоотой гэнэ. БНСУ-д тун ч алдартай тэд карьэраа өсгөхөөр АНУ-ыг зориод байгаа бөгөөд жүжигчин Ким Тэ Хи хэд хэдэн газар проб өгсөн байна. Хүүхдээ төрүүлснийхээ дараа уран бүтээлдээ орохоор зэхэж буй түүнд мэдээж АНУ-д амьдрах байр хэрэгтэй. Харин түүнийг амжилтыг дэмжин хайртай залуу нь ийнхүү тансаг зэрэглэлийн хаус авч өгсөн байна.

Хосууд тун удахгүй БНСУ-аас нүүх гэж байгаа бөгөөд жүжигчин бүсгүйн харьяалагддаг агентлаг ч үүнийг батлан дэмжлэг үзүүлж байгаа ажээ. 

 

 

Related image

 

Image may contain: 10 people, people smiling

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
goyo wow l daa
IP:150.129.142.78  2019-06-15 00:02:46
ina goyo uymoo
IP:108.204.249.149  2019-06-16 10:29:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.