Жүжигчин Ким Тэ Хи Холливүүдэд хүч үзнэ

2019/06/17
Share |
Хүмүүс:
Жүжигчин Ким Тэ Хи Холливүүдэд хүч үзнэ

Өмнөд Солонгосын алдарт дуучин Рэйны эхнэр жүжигчин Ким Тэ Хи Холливүүдэд хөл тавихаар зэхэж байна. Тэрбээр хэд хэдэн кино компанийн уран бүтээлчидтэй уулзан, пробонд орж эхлээд байгаа бөгөөд одоогоор албан ёсоор кинонд тоглох эсэх нь хараахан шийдэгдээгүй байгаа аж. Тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа жүжигчин бүсгүй амаржсаныхаа дараа уран бүтээлийн ажилдаа идэвхийлэн орох тухайгаа дурдсан бөгөөд түүний харьяалагддаг агентлаг ч энэ тал дээр дэмжин ажиллахаа илэрхийлжээ. Өмнөд Солонгосын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр дуучин Рэйнтэй 2017 онд нижгэр хурим хийсэн. Харин тун удахгүй амаржих гэж байгаа гэргийдээ дуучин Рэйн АНУ-ын Калифорни мужид байрлах хоёр сая ам.долларын өртөг бүхий хаусыг бэлэг болгон өгсөн бөгөөд хосууд тун удахгүй тус улс руу нүүх гэж байгаа аж.


Орон нутгийн хэвлэлүүдийн дурдаж буйгаар хосууд АНУ-д өөрсдийн карьерийг өсгөхөөр ийнхүү зэхэж байгаа гэнэ. Өөрийн улсдаа төдийгүй Азидаа танигдсан тэдний дараагийн алхам Холливүүдэд хөл тавьж албан ёсны харьяалалтай болох явдал. Харин ямагт нэгнийгээ дэмжин, урамшуулж байдаг алдартай хосууд Холливүүдэд хэрхэн амжилт гаргахыг харах нь фэнүүдийнх нь хувьд ийнхүү цаг хугацааны асуудал болоод байна.

 


 

Related image

 

Image result for kim tae hee

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.