Ш.Энхийн-Од NBA-д бэлтгэгдэгч хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийжээ

2019/06/17
Share |
Хүмүүс:
Ш.Энхийн-Од NBA-д бэлтгэгдэгч хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийжээ

Саяхан Монгол улсад болж өнгөрсөн “FIBA 3x3 U18 World Cup”-ийн үеэр дэлхий нийтийн хараанд өртсөн Шаравжамцийн Энхийн-Од АНУ-д алдартай сагсчидтай хамт бэлтгэл хийж байгаа ажээ. Тус тэмцээний үеэр АНУ-ын дасгалжуулагчийн хараанд өртөж “Polifoc preb” академид суралцах санал авсан тэрбээр тус академид ийнхүү бэлтгэл хийснийхээ дараа үргэлжлүүлэн суралцах эсэхээ шийднэ. Хэрэв үргэлжлүүлэн сурахаар шийдвэл NBA-д бэлтгэгдэж байгаа хоёр ч тоглогчтой нэг баг болж суралцах аж. Тэдэн дунд саяхан манай улсад ирж түүнтэй өрсөлдсөн АНУ-ын шигшээ багийн тоглогч Нимари Бурнетт бий. Хоорондоо тун ч дотно танилцаж өмсгөлөө хүртэл солилцсон ирээдүйн сагсан бөмбөгийн одод хамтдаа бэлтгэл хийх эсэх нь одоогоор хараахан тодорхой болоогүй байна.

 Өмнө нь АНУ-ын таван сургуулиас санал аваад байсан Ш.Энхийн-Од ДАШТ-ий дараа хоёр сургуулиас суралцах санал авсан. Харин эдгээр сургуулиудыг сонирхож үзээд өөрт таарах сургуульд элсэн суралцахаар төлөвлөж байгаа тэрбээр ирээдүйд NBA-д тоглох чин хүсэлтэй яваа. Мөн эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулж, олон хүүхэд залуусын мөрөөдлийг дэмжих зорилготой яваа түүнд багийнхнаасаа өндөр оноо авах бус багаараа гар нийлж амжилт үзүүлэх нь хамгийн чухал зүйл байдаг гэнэ лээ.

 

 

Image may contain: 3 people, people standing, shoes and basketball court

 

Image may contain: 3 people, people smiling, people playing sports, people standing, basketball court, shoes and indoor

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mm niitlel bichej baiga bol hunii ner n zow bichmeer yum da
IP:86.43.64.234  2019-06-17 12:01:09
e huurhun yumaa
IP:66.181.191.212  2019-06-17 14:14:21
Болд Нэг л их сайрхсан онгирсон улс байх юм.
IP:43.228.131.110  2019-06-18 13:25:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.