Ж.Дашдондог: ”The HU” хамтлагийг дэлхийд алдартай болно гэж хараад лебелүүд гэрээ хийсэн

2019/06/17
Share |
Хүмүүс:
Ж.Дашдондог: ”The HU” хамтлагийг дэлхийд алдартай болно гэж хараад лебелүүд гэрээ хийсэн

Яг одоо Европын улс орнуудад аялан тоглолтоо хийж буй "The HU" хамтлаг өвөрмөц өнгө төрхөөрөө олны анхаарлыг эрхгүй татаад буй. "Хүннү Рок" гэсэн цоо шинэ урсгалыг бий болгож тус хамтлагийг дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалах хамтлаг болгохоор ажиллаж буй продюсер Ж.Дашдондог АНУ-ын "Eleven Seven" хөгжмийн компани болон "WME" агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байна. 

Тэрбээр хамтлагийнхаа тухай "Лебелүүд маань "The HU" хамтлагийг дэлхий дахинаа алдартай болно гэж хараад бидэнтэй гэрээ хийсэн. Одоогийн байдлаар бид нэлээн сайн явж байна. Үүнээс ч илүү хүчтэй, үүнээс ч олон хүн таньдаг хамтлаг болоосой гэж би хүсэж байгаа. Бид хүн төрөлхтөнд эцэг эх, эх орноо хайрлах, байгаль дэлхий, газар шороогоо хайрлах, эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэж байгаасай гэдэг үүднээс хүмүүст итгэл найдвар өгөх гэж уран бүтээлээ хийж байгаа. Манай дууг насны хязгааргүй сонсож болно. Нийтдээ 18 оронд манай хамтлагийн фен клуб байгуулагдсан байна. Бид хүмүүсийг өөртөө итгэх итгэл, амьдрах итгэлийг олж аваасай гэж хүсэж байгаа" хэмээсэн байна. 

Тус хамтлагийн нэр бүхий бэлэн хувцас хэдийнээ худалдаанд гарч эхэлсэн бөгөөд 20-40 еврогийн өртөгтэйгөөр борлуулагдаж байгаа ажээ. Хамгийн анхны цомог болох "Gereg"-ийнхээ нээлтийг АНУ-д хийхээр зэхээд буй тэд саяхан "The HU" нэртэй пянз гаргасан нь олон ч хүний анхаарлыг татсан. Хамтлагийн нэрийг хэлэхэд эрч хүч, энерги маш ихээр ялгардаг тухай гишүүд хэлж байсан бөгөөд хүн төрөлхтний төлөөлөл болсон энэхүү нэр нэг талаараа амьсгалын дасгал болдог ажээ. 

 

Image may contain: 5 people, people smiling, people standing, outdoor and nature

 


 

Image may contain: 4 people, people standing

 


 

Image may contain: 4 people

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Дашдондог мундаг.насаараа урлагт үнэнч зүтгэсний хэрэг гарлаа
IP:202.9.43.108  2019-06-17 11:58:35
зүк За энэ хамтлагийг монголчууд л муулна шүү тамын тогооноосоо гарч улс даяараа дэмжие
IP:202.21.113.82  2019-06-17 12:10:03
Zochin Mundag bnaa, mongoldoo ireheer ni zaaval uznee.
IP:66.181.185.20  2019-06-17 14:34:03
Z Dashdondog t bayar hurgie mash ih hicheel zutgel orjee .
IP:94.2.165.100  2019-06-17 16:50:36
S Энэ яадаг хамтлаг юм босоо гохуу
IP:202.9.42.137  2019-06-17 17:28:51
irgen Yamar mundag zurdiin be .
IP:202.9.43.155  2019-06-17 21:22:58
H THE HU gej THE HUJAA gedgiin tovchlol yum uu? Tailbarlaad ogooch. Shuud l tegej oilgoloo
IP:146.198.230.121  2019-06-18 06:34:40
Jhg Harin tiin nernii utga tailbarlaach
IP:103.57.94.247  2019-06-18 09:14:38
mongol Hunnu gedeg ugiin tovchlol gedgiig haraad oilgohgui bnuu?
IP:66.181.161.114  2019-06-18 16:05:24
Зочин The HU гэж хүннү хамтлаг гэж байна гэдгийг би монгол хүн болохоороо шууд ойлгосон х у ж аагийн ш э э с нүүд ойлгохгүйл дээ за за та нарт хамаагүй хамтлаг болохоор мэдэх хэрэггүй
IP:66.181.188.252  2019-06-18 22:22:54
Mgl Munkh Mand
IP:64.119.17.40  2019-06-19 10:48:55
Монгол хүн Илүү их амжилтыг хүсье. Та нар чаднаа.
IP:59.153.113.118  2019-06-19 15:31:33
ок засс монголчууд тэнэг биш, улаан цагаан юман дээр хүн муулаад л байдагшдэээ, мөрөөрөө ажил төрлөө хийгээд шударга хөдөлмөрлөж амьдарч яваа хүмүүсийг дэмжээд л дандаа л эерэг сайхан коммент үлдээсэн л байдаг шдээ, яг болдоггүй балайр улсын мөнгийг үр удмаараа идэж уусан, эсүүл хүний эр нөхөртэйбанзалдаж, амар аргаар мөнгө олсон, ажилдаа хариуцлагагүй хандсан тийм л юман дээр үнэний л бичсэн байдаг шдээ, энэ хамтлагыг муулье ч гэсэн муулахгүй, мөнчигрөөрөө өөрсдийгөө болгоод явж байгаа хүмүүс,ш
IP:103.212.117.63  2019-06-19 21:06:43
Aagii Goy bn ulam iluu ihiig hiigd delhiid bur aldartai bolvol
IP:42.153.129.180  2019-06-20 08:45:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.