С.Амармандахын шинэ клип үзэгчдийг байлдан дагуулж байна

2019/06/17
Share |
Хүмүүс:
С.Амармандахын шинэ клип үзэгчдийг байлдан дагуулж байна

Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол "Хар сарнай" хамтлагийн дуучин С.С.Амармандах буюу Амараа. Тэрбээр хоёр хоногийн өмнө "Сэрүүн булаг" дууныхаа шинэ клипийг цацлаа. 

С.Амармандах "Сэрүүн булаг" дууг Халимагийн туйлч О.Цагаанзамаас албан ёсны зөвшөөрлийг нь аван, өөрийн хэв маягаар дуулж, дүрсжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. 

Шинэ клипийг "Имиж" студи бүтээсэн бол "Нью стар" студид  хоолойгоо бичүүлсэн байна.  Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ. Түүний шинэ клип олон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2000 хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгч бусдадаа хуваалцаж, түгээжээ.

Энэ жил дуучин Амараагийн хувьд уран бүтээлийн олз арвин байна. Тодруулбал, "Мандтугай" нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргаж фэнүүдээ баярлуулах гэнэ. Уг  шинэ цомог нь монгол туургатны бөгөөд орчин үеийн шинэ дуунуудаас бүрджээ. Мандтугай дуу нь түмэн олондоо үндэснийхээ өв соёлыг сурталчлан харуулах зорилготой аж. Мөн "Би монгол хүн" CD нь үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарч байгаа бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тус CD-нд нь  "Тэнгэрийн тамга", "Төрийн дуулал" зэрэг хит уран бүтээлүүд нь багтсан байдаг гэдгийг сонсогчид андахгүй мэднэ.  

 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.