Бүжигчин Төөгөө: Найзууд тань таныг үзэн ядаж байгаа бол сайн байна

2019/06/18
Share |
Хүмүүс:
Бүжигчин Төөгөө: Найзууд тань таныг үзэн ядаж байгаа бол сайн байна

Хамгийн анх "Та бүжиглэж чадах уу" шоу нэвтрүүлэгт оролцож өөрийгөө олонд таниулж байсан бяцхан хөвгүүн өдгөө Холливүүдэд хөл тавиад буй. Алдартай бүжигчдийн клипэнд тоглож, бэлэн хувцасны брэндүүдтэй хамтран ажиллах болсон тэрбээр нэгнийхээ өсөлтөд сөргөөр ханддаг найзуудынхаа хандлагыг чухалд тооцохгүй байхыг сануулсан байна. 

Энэ тухай тэрбээр "Хоёр сэтгэлгээ бий. Нэг нь хэвтээ, нөгөөх нь босоо. Хэвтээ сэтгэлгээ гэдэг нь насаараа хэдэн найзуудтайгаа байдаг. Хамтдаа архидаад л байгаад байдаг. Бүгдээрээ ядуу. Босоо сэтгэлгээ нь архи уумааргүй байна, тамхиа болимоор байна, завхайрч явмааргүй байна, өсмөөр байна, өөртөө хөрөнгө оруулалт хиймээр байна гэвэл дэмжих сэтгэлгээ. Гэхдээ ихэнхдээ чи хэзээ ийм болчихсон юм гэдэг. Үүнийг арван жил рүү буулгаж харах юм бол шинэ пүүз өмсөөд ирсэн нэгнийхээ пүүзэн дээр гишгэдэг явдал. Бид нэгнийхээ өсөлтөд дургүй байдаг. Хэрэв чи босоо сэтгэлгээтэй болоод найзууд чинь үзэн ядаад, чи өөрчлөгдөж байгаа бол танд сайн байна, зөв замруугаа явж байна гэж хэлье. 

Бүгдээрээ хамтдаа шалбаагтаа хэвтээд байгаа бол нэг найз нь гарчхаад бусдыгаа татах л ганц арга байна. Бөөндөө хамтдаа халтар гуталтай дээшээ гарна гэвэл бид хэзээ ч гарч чадахгүй. Нэг нь үзэн ядуулаад ч болов урагш гарах хэрэгтэй. Хамт эхэлсэн найзууд минь одоо бүгд намайг үзэн яддаг. Гэхдээ ирээдүйд би ганц тусалж чадах хүн нь гэдгээ мэдэж байгаа. Би эргэн тойрныхондоо бүгдэд нь тусалмаар байгаа. Үзэн ядагдаж байж дараа нь хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөлөл бол жинхэнэ нөлөөлөл байдаг" хэмээсэн байна. 

Харин өөртөө итгэлтэй байх нь амжилтад хүрэх хамгийн чухал зүйл гэдгийг анхааруулсан тэрбээр тухтай бүсээс аль болох хол байхыг залууст хандан захижээ. 

 

Image result for төөгөө ганзаяа

 

Image result for төөгөө ганзаяа

 

Image result for төөгөө ганзаяа

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Tuuguu l helsen bolohoos unen ug shu kkkkk Goe heljee zaluu min... Vlogiig chn uzdeg, uzel bodliig chn demjij bnaaa. Uur yumguide
IP:43.228.129.68  2019-06-18 19:13:53
Sarnai Wow, bodoj yavdag ugiig mini helchleeshde!!!! Olon hun unshaasai!!!!!
IP:150.129.142.220  2019-06-18 22:37:39
зайлаасай энэ хүүхэн шиг шаймий юм их хуцах юмаа хаха өөрийгөө рекламдаад хэн энийг үздийн бол болиосой захиалгаар бичүүлхээ
IP:103.229.121.48  2019-06-19 05:02:15
ttttt ehner huuhdee yaachihsan yum behuuhed onchruuleed
IP:74.131.87.12  2019-06-19 11:20:28
Zochin Zarim helj bga ni taalagdahgvi bn. Ooroo oor hvhntei ywj ger bvlee orhichihood zawhairch ywmaargvi bn gene vv. Tegeheer ooroo yaj ywsan bolood ger bvlee haychihsan yum be
IP:122.201.24.134  2019-06-20 14:28:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.