Монголын сэтгүүл зүйн ГАДААД ХАРИЛЦАА өргөжсөн өдрүүд

2019/06/18
Share |
Хүмүүс:
Монголын сэтгүүл зүйн ГАДААД ХАРИЛЦАА өргөжсөн өдрүүд

Тунисын Бүгд Найрамдах Улсын Нийслэл Тунис хотноо Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны ХХХ Их Хурал зургаадугаар сарын 11-14-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Нийтдээ 105 орны 262 сэтгүүлч оролцсон тус хуралд манай улсаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ОУСХ-ны Жендерийн Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор Д.Бямбацэцэг, МСНЭ-ийн гадаад харилцааны зөвлөх Я.Индра, МСНЭ-ийн хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын мэргэжлийн төвийн дарга Б.Чадраабал, МҮОНТ-ийн найруулагч О.Эрдэнэчулуун нар оролцсон юм.

"Дижитал эрин үе дэх сэтгүүлзүйн ирээдүй" үндсэн сэдвийн дор хуралдсан тус хуралдааны үеэр Морокко Улсын хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө тэмцэгч Юунэс Миэдыг ОУСХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа улстөрийн шалтгаанаар 10 жил шоронд хоригдож байсан удаатай түүнийг дэлхийн сэтгүүлчдийн дуу хоолой болж чадна гэдэгт хуралд оролцогсод итгэл дүүрэн байлаа.


 

Мөн Ази номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан орон тооны бус зөвлөхөөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сонгогдсон бол МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг Жендерийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр дахь удаагаа улиран сонгогдсон юм. МСНЭ-ийн хувьд 2019 оныг гадаад харилцааны жил болгон “Медиа Тур” төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бүгд Найрамдах Судан Улс, Бүгд Найрамдах Тунис Улс болон Африк тивийн сэтгүүлчийн холбоодтой хэлэлцээр хийсэн бол 2018 онд БНХАУ, Солонгос, Орос, Беларусь улсуудтай тус тус хамтран ажиллах хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын сэтгүүлчид харилцан туршлага солилцох таатай боломж бүрдэх бөгөөд энэ нь Монгол Улсын сэтгүүлзүйн салбарыг нэг шатаар ахиулж буй томоохон алхам юм.

 

Image may contain: 2 people, people standing

 

Image may contain: 2 people, people smiling, people standing

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Сэнгээ Манай ерөнхийлөгч Мандахбаяр маш мундаг ажиллаад иржээ. Улаан хөхийг намируулаад улсынхаа сүрийгбадруулаад уулзалт яриа хийгээд...
IP:202.9.43.43  2019-06-20 17:46:26
Сэнгээ Манай ерөнхийлөгч Мандахбаяр маш мундаг ажиллаад иржээ. Улаан хөхийг намируулаад улсынхаа сүрийгбадруулаад уулзалт яриа хийгээд...
IP:202.9.43.43  2019-06-20 17:46:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.