Монголын энхийг сахиулагчдын байгаа газар террористууд халджээ

2008/06/23
Share |
Хүмүүс:
Монголын энхийг сахиулагчдын байгаа газар террористууд халджээ

Монголын Зэвсэгт хүчний алба хаагч Иракийн Олон үндэстний дивизийн хүлээлгэсэн үүргийн дагуу “Чарли” болон “Эко” баазын харуул хамгаалалтын албыг хааж буй билээ. Энхийг сахиулагчдын IX ээлжийг үүрэг гүйцэтгэж буй Иракийн Эд-Дивани хот дахь “Эко” баазад энэ сарын 18-нд халдлага болсон байна. Террористууд “Эко” бааз руу зургаан пуужин харвасан ба пуужингийн довтолгооны үеэр хүн үрэгдээгүй байна.

Тэнд сүүлийн үед халдлага дайралт харьцангуй буурч байгааг өнгөрсөн жилтэй харьцуулахад байдал харьцангуй тогтворжиж, халдлага дайралтын тоо цөөрсөн тоо гарчээ.     Манай цэргүүдийг харуулд гарахад санаа амар хонодог гэж зарим улсын цэргүүд ярьдаг бол хүмүүнлэгийн ачаа бараа тээвэрлэж яваа олон улсын байгууллагын жолооч нар ч “Эко”-д ирж хоноход сэтгэл амар байдаг гэж ярьдгийг тус улсад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргүүд өгүүлдэг байна.  Монгол Улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тус улсад үүрэг гүйцэтгэх X ээлжийг илгээх шийдвэрийг гаргаад байгаа. Үүнд бэлтгэж Зэвсэгт хүчний дайчид Таван толгой дахь цэргийн сургалтын нэгдсэн төвд гараад байна. Ээлж ирэх сарын дундуур өмнөх ээлжтэйгээ солигдох ажээ.

Эх сурвалж: Сэтгүүлч

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.