П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас ШИНЭ ОД төрөх үү?

2019/06/19
Share |
Хүмүүс:
П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанаас ШИНЭ ОД төрөх үү?

-Монголын дөрвөн дуучин П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд өрсөлдөж байна-

Сонгодог урлагийн олимп, суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө Москвад эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд Москва тийш хүлээлт тавьж суугаа нь лавтай. Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уралдаан төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.



Дуучин Э.Анхбаяр 

Сонгодог урлагийн олимпд Монгол Улсаас Б.Жавхлантөгс, Б.Монголхүү, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр нар дуулаачийн төрөлд өрсөлдөж байна. Тэргүүн байрт шалгарсан оролцогч 30 мянган евро,  Гранпри шагналын эзэн 100 мянган еврогоор шагнуулна. 1958 оноос хойш үргэлжилж, цар хүрээгээрээ дэлхийд дахинаа танигдсан уралдааны тайзнаа  231 уран бүтээлч оролцож байна. Тэдгээрээс шилдэг 42 оролцогчийг сүүлийн шатанд шалгаруулж, тэднээс тэргүүн, дэд нийлсэн 25, Гран При ангиллын нэг оролцогчийг шалгаруулна.



Дуучин Б.Жавхлантөгс 

Эл уралдааны 2015 оны ялагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд одоогоор ОХУ-ын “Марийнский” театрт харьяалагдаж буй. Театрынхаа болон эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж яваа түүний залгамж халааг энэ удаад хэн авч, дэлхийн тайзнаа гялалзах нь хэн бүхний анхаарлын төвд байна. Манай улсаас энэ удаад оролцож буй дуулаачдын хувьд ч өмнө нь олон улсын чанартай тэмцээний тэргүүн, дэд байрын эзэн болж байсан туршлагатай дуучид. Уралдааныг www.medici.tv хаягаар шууд хүлээн авах боломжтой.



Дуучин Б.Монголхүү



Дуучин Д.Бат-Эрдэнэ

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zz Elentsegniihee shine I”d we
IP:202.126.89.117  2019-06-19 09:53:22
7 Amjilt
IP:112.72.11.107  2019-06-19 19:25:16
Иргэн 4 жилд 1 болдгоор нь л гэдэггүй юм бол олимптой адилтгах юу байхав дээ. Монгол хүн түрүүлэхэд л биенээ хөөргөх дуртай бид одимп эд нар гэж яриад л мэддэг болсон. Мэргэжлийнхэнээ с нь өөр хүн тоодоггүй байдаг л нэг тэмцээн байх аа. Аль нэг оронд энэ тэмцээнийг шууд дамжуулан ТВ ээр гаргаж байна гэж сонсоо ч үгүй
IP:202.9.42.32  2019-06-19 20:37:51
Иргэн Сүлд чуулгын Амарболд бас өрсөлдөж байгаа даа нэгийг нь орхисон байна
IP:103.212.119.10  2019-06-20 01:02:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.