”Никитон”-ы Баачка ”Янаг цэцэг” дуугаа 14 настайдаа зохиож байжээ

2019/06/20
Share |
Хүмүүс:
”Никитон”-ы Баачка ”Янаг цэцэг” дуугаа 14 настайдаа зохиож байжээ

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн нэрийг тодоор тамгалсан "Никитон" хамтлагийн 25 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан төв цэнгэлдэх хүрээлэнд "Никитон 25 жил" тоглолтыг хийх гэж байгаа хамтлагийнхан "Боловсрол" суваг телевизээр реалити шоугаа цацаад буй. Тоглолтод хамтлагийн хит дуунууд бүгд дуулагдах бөгөөд дуучин Баачкагийн хамгийн анх зохиож байсан "Янаг цэцэг" дуу ч мөн дуулагдана. Тэрбээр энэ дууг 1987 онд буюу 14 настайдаа, тодруулбал долоодугаар ангийн сурагч байхдаа зохиож байжээ. 

Харин тайзнаа хоёр жилийн дараа амилуулж байсан тэрбээр тухайн жилдээ "Хос хунгийн дууль" дуугаа гаргаж, удалгүй алдар нэрд хүрсэн. Монголын рок попын ертөнцийн час улаан феррари хэмээн нэрлэгддэг түүнийг рок хөгжмийг төдийлөн ойшоодоггүй Хөгжим бүжгийн коллежийн багш нар нь "авьяас муу, сонсгол дунд" хэмээн хувийн хэрэг дээр нь тэмдэглэн үлдээсэн байдаг байна. Харин түүнийг ийнхүү алдар нэртэй болж рок попын ертөнцийг донсолгоно гэж хэн санах билээ. 

Эрч хүч оргилсон тус хамтлагийн тоглолт энэ сарын 29-ны өдөр болно. Тэртээхээс өдийг хүртэл 25 жилийн түүхийг өгүүлэх тус тоглолтын билет хэдийн дуусах шатандаа ороод байгаа гэнэ лээ. 

 

Image result for батчулуун никитон

 

Image may contain: 2 people

 

Image may contain: 1 person, playing a musical instrument and night

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin tasarhai bgaa shuu
IP:203.91.112.34  2019-06-20 11:54:50
h 1987 ond 14-tei bish 18-tai bsan
IP:182.160.35.223  2019-06-21 06:40:10
H-d Batchuluun 1972 oniih.
IP:202.126.89.85  2019-06-21 08:52:32
ЗАЙЛ БААЧКА ЗОЛБИН АЛ ХАМТЛАГ БҮГД ҮХЭЭСЭЙ АРХИЧИН БАНЗАЛ ПИЗДАНУУДП
IP:202.9.42.10  2019-07-01 03:12:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.