”Никитон”-ы Б.Батчулуун: FERRARI-д реклам шаардлагагүй биз дээ

2019/06/20
Share |
Хүмүүс:
”Никитон”-ы Б.Батчулуун: FERRARI-д реклам шаардлагагүй биз дээ

"Никитон" хамтлагийн 25 жилийн ойд зориулан ДАХИН НИЙТЛЭВ

Эх сурвалж: PLAY ME сэтгүүл

Ярилцсан: Ж.Нандинзаяа

Архив: 2009 он


-Тантай холбогдох гэж нэлээн хэдэн өдөр боллоо.

-Яагаад надаас ярилцлага авах гэсэн юм? Сэтгүүлийн нүүрэн дээр загвар өмсөж барьдаг хүүхнүүд л гардаг биз дээ.

-Зүгээр л та сонирхолтой санагддаг. Бас хэвлэлд бараг ярилцлага өгдөггүй болохоор хүмүүс таны талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг.

-Би сонин хэвлэлд ярилцлага өгөх угаасаа их дургүй. Миний зарчим бол өөрийгөө рекламдахгүй байх. Тэгээд ч надад сонин хэвлэл, телевизүүдээр ярилцлага өгөөд байх шаардлага ч байхгүй. Надад реклам хэрэггүй. Машинаар яривал би Монголын рок попын Феррари биз дээ. Феррарид реклам шаардлагагүй байдаг юм. Энэ рок попод шалдар булдар юмнууд хийгээд нийгэмд таалагдаад яваа хүмүүсийн хажууд би өөрийгөө рекламдаж явахыг хүсэхгүй.

-Та жаахан бухимдангуй байх шиг?

-Ер нь өнөөдөр Улаанбаатарт би жаахан хавчигдангуй л байгаа ш дээ. Ингэж хэлэнгүүт хүмүүс намайг “Яана аа чи ямар аймаар гутранги юм бэ” гэдэг юм /инээв/. Үнэндээ энэ Монголын рок поп шалдар булдар юмнуудаар дүүрчхээд байна. Ийм байхад надад яаж сайхан байх юм. Тэгээд нийгэм нь тэд нарыг хүлээн зөвшөөрөөд байгаа нь инээдтэй. Аймаар чадалтай залуу үе гарч ирээд л , би дуулж чадахаа больчихсон бол өөр хэрэг. За, тэгээд намайг сонсвол сонсоно л биз, боливол  болино л биз. Угаасаа Феррариг олон хүн унадаггүй. Би Монголын рок попын түвшинд хангалттай дээд хэмжээнд өөрийгөө боловсорсон гэж боддог. Тиймээс өөрийгөө Феррари гэж бардам хэлж байна.

-Таны уран бүтээлийг сонсох хэсэг нь сонсож, үнэлэх хэсэг нь үнэлж л байгаа ш дээ? Гэтэл та өөрийгөө хавчигдангуй байна гээд байх юм?

-Үгүй ээ, чи мэдэхгүй байна. Үнэлэх хэсэг нь дэндүү жаахан. Маш цөөхөн. CD-ний борлуулалт энэ тэрээс харахад л ойлгомжтой ш дээ. Би жишээлбэл тоглолт хийх ямар ч сонирхол байдаггүй. Ийм нийгэмд, ийм хүмүүст тоглоод ч яалаа гэж боддог юм.

-Таны хөгжимд дуртай, таны дуунуудыг хайрладаг хүмүүс зөндөө байхад та ингэж хэлж болж байгаа юм уу? “Никитон” хамтлаг тоглолт хийнэ гэвэл тасалбар нь шуураад л дуусмаар санагдах юм.

-Хэрвээ Монголд өнөөдөр урлагаар супер мөнгө олдог бол за дүүрчээ, би өөрийгөө арилжвал арилжина. Бас зарим хүмүүсийн хийгээд байгаа шиг аар шаархан юм хийгээд аргалаад байж чадна. Амархан ш дээ. Шалиа булиа юм дуулаад л явъя гэвэл амархан биз дээ. /хэсэг бодолхийлснээ/ Ээ тэглээ ч хэцүү дээ.

 


-Та дууныхаа аянуудыг ихэнхийг нь өөрөө зохиодог уу?

-Тийм, бараг 100 хувь миний аянууд.

-Сүүлийн “Нандин шүтээн”, “Би чамд хайртай” ч таны ая уу?

-Тийм. “Би чамд хайртай”-гийн хөгжим бол лүгзэр ш дээ. Үнэхээр гоё хөгжимтэй хийсэн. Хүмүүс янз бүр л байдаг юм. Зарим нь “Нандин шүтээн” гоё, зарим нь “Би чамд хайртай”-г илүү гээд л. Ихэнх хүмүүс “Нандин шүтээн”-ийг гоё гэдэг юм. Жишээлбэл, чамд “Нандин шүтээн”, “Би чамд хайртай” хоёрын аль нь илүү санагддаг вэ?

-Миний хувьд бол “Би чамд хайртай” хамгийн гоё. Сая л гэхэд би ажил дээрээ бусад хүмүүсийг бараг залхтал нь сонсож байгаад гарч ирлээ. Миний бодлоор үг нь аяндаа арай жулдсан юм шиг санагддаг. Хөгжим бол үнэхээр гоё. Харин “Нандин шүтээн”-ий үг, ая аль, аль нь гоё. “Нандин шүтээн” хэний үг вэ?

-Рок мангас Мөнхсайханы үг.  Зэвүүн үг байгаа биз дээ? Миний “Хос хунгийн дууль”-ийг бас Мөнхсайхан зохиож байсан. Би ч гэсэн өөрөө “Би чамд хайртай”-гаа их гоё болсон гэж боддог. Үгний хувьд чиний хэлсэн чинь яг үнэн. Би харин яг мэдээд байгаа. “Би чамд хайртай”-гийн үг бол яалт ч үгүй жулдсан. Хөгжим нь үнэхээр гоё болсон болохоор дуугаа нийтэд нь аваад явчихсан л даа. Сүүлийн дуунуудын үг яах аргагүй муудсан. Тэгээд би үгэн дээр л их санаа зовоод байгаа. “Би чамд хайртай”-г миний стильд гүнзгий дуртай хүмүүс илүү сонсох дуртай байх.

-Та Америкаас ирээд хийсэн анхны дуу чинь “Аргагүй сайхан Бурмаа” байх аа? Нэлээн шуугиан тарьж  байсан. Топ модель Э.Одгэрэл клипэнд тоглоод л...Нэлээн ч их мөнгө зарж хийсэн клип байх.

-Аягүй сонин. Би цомог гаргаад байхад хүмүүст очоогүй байдаг байхгүй юу? Баачка, чи юу хийгээд байна аа гээд асуугаад байдаг. “Аргагүй сайхан Бурмаа” чинь ерөнхийдөө дажгүй дуу ш дээ. Их дажгүй болсон. Бурмаа гэдэг нэр л жаахан дөхөөний болчихсон болохоос биш.

-Дөхөөний? Арай л гоё нэр өгч болоогүй юм уу?

-Хөдөөний л нэр биз дээ. Өөр нэр сонгох гэхээр хөгжимдөө тэр нэр л яг тохироод байсан юм аа. Тэр клипэнд тоглоод Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж би боддог. Одгэрэлийн хувьд бол супер рекламын клип болсон. Одгэрэл бид нар найзууд л даа. Микрт хөршүүд байсан ш дээ. Тэгээд Одгэрэл миний клипэнд аягүй хямдхан,  500 ногооноор тоглож өгсөн. Тэгээд л тэр клипэнд нэлээн ч их хэмжээний мөнгө гаргасан. Тэгээд нэмэргүй ш дээ. Гоё, зэвүүн юм хийлээ гээд ямар ч нэмэр байхгүй. Би нэг их олон тооны клип хийе гэж угаасаа боддоггүй юм. Цөөхөн, гэхдээ даацтай байхад болно. Миний хэлж байгаа зөв үү?

-Нэмэргүй гэж юу гэж байгаа юм бэ? “Аргагүй сайхан Бурмаа” хүмүүст их хүрсэн шүү дээ. Одоо ч хөгжмийн сувгуудаар байнга гарч л байдаг. Энд тэнд явж л байдаг. Гараад бас л багагүй хугацаа өнгөрсөн биз дээ?

-Миний дуунуудын нэг юм нь юу вэ гэхээр их удаан амьдардаг. Тэгээд миний дуу бас писсс гээд хүмүүст нэг их хурдан оччихдоггүй. Нэг оччихоороо тэгээд л гөлийгөөд л байгаад байдаг. Бурмаа чинь тэгээд гөлийгөөд яваад л байгаа биз дээ. Бурмаа ямар ч гэсэн надад муу болоогүй санагддаг.

-“Би чамд хайртай”, “Нандин шүтээн”, хоёрт арай хүрэхгүй ч гэсэн дажгүй л дуу санагддаг.

-Тийм, гайгүй тэ? “Би чамд хайртай” бол Монголын амьд хөгжмийг Ээ дээ, бас  л харуулахаар хийсэн дуу даа. Хөгжмийн тоглолт бол үнэхээр гоё болсон гэж боддог. Тэгэхэд л миний “Би чамд хайртай”-г ихэнх хүмүүс ойлгоогүй ш  дээ. Ард түмэн нь гоё тосоод авбал урамтай. Ямар ч реакцгүй байхаар чинь урам хугарах юм. Одоо тэгээд яа гэхэв дээ. Ийм оронп төрсөн миний хохь. Тэгээд байж л байхаас биш. Нэг сайн 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
шинээ үнэн онгиргон нөхөр шүү.Mундагын хувьд мундаг мундаг.Oдооны урлаг гэж нээрээ аюсаархан доторгүй хөнгөн болж дээ.гүйээ тэгээд үгүйсгээд байх хэцүү л юм.дэлхий нийтийн жишиг болчихоод байна шүү дээ Xүмүүсээ боловсруулж соёлжуулах шаардлага үнэхээр их байнс даа!
IP:139.5.216.238  2019-06-20 23:13:35
Буруу Америк явж ирээд унаган монгол чанараа алдсан. Би л болж байвал бусад нь хамаагүй . Ѳѳрѳѳ The Hu хамтлагын дэргэд сэтгэл оюун, чадвараар хаана ч хүрэхгүй. Хэдэн ядарсан монголчуудад асар ѳндѳр үнээр тоглодог.шалдан хүүхэн, мѳнгѳ шүтсэн хар хэлтэй, хар мѳртэй залуу.
IP:103.229.122.248  2019-06-25 20:12:03
Зѳвлѳгѳѳ Урлагт үр хойчист зѳв үлгэр дууриалалтай, зѳв хүн олон байгаасай. Урлагын лидерүүд зѳв хүмүүсийг дэмжээсэй. Авъяас яах вэ дараагийн асуудал.
IP:103.229.122.248  2019-06-25 20:16:53
ЗАЙЛ БААЧКА ХӨӨРЦӨН ГӨЛӨГ ВЭ АМЕРИКРУУГАА ЗАЙЛ. ЧИ ЭЛТОН ЖООНЫ ХАЖУУД ШЭЭСНИЙ КОРШООНКШҮҮ
IP:202.9.42.10  2019-07-01 03:34:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.