Жүжигчин Р.Анхням: Баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм

2019/06/20
Share |
Хүмүүс:
Жүжигчин Р.Анхням: Баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм

Оскарын шагналт Франц найруулагчийн хараанд өртөж "Чонон сүлд" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Р.Анхням хоёр дахь амьдралаа эхлүүлээд байгаа билээ. Өмнө нь гэр бүл зохиож байсан ч эр нөхрөө харамсалтай байдлаар алдсан түүнийг ихэнх олны танил бүсгүйчүүдийн жишгээр бэлтэй эртэй дахин гэр бүл зохионо хэмээн харж байсан аж.

Гэсэн ч тэрбээр спортын тамирчинтай дэр нэгтгэсэн бөгөөд энэ тухайгаа "Намайг анх Баярсайхантай суух гэж байхад нэлээн олон хүн яагаад гэнэт "Биеийн тамирын багш"-тай суучихав гээд л нээх гайхаж байж билээ. Их л мөнгө олдог баян хүний эхнэр болно л гэж бодож байсан юм шиг байгаа юм. Би болохоор мөнгөний хойноос биш миний хойноос гүйдэг хүний эхнэр болох санаатай байсан маань энэ л дээ. Миний нөхөр зүгээр ч нэг "Биеийн тамирын багш" биш ээ. Волейболын тамирчин, ОУХМ, МУ-ын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, Монголросцветмет нэгдлийн дэргэд "Уурхайчин" спорт клубыг анх үүсгэн байгуулалцаж одоо 20-иод жил үйл ажиллагаа явуулж олон тамирчид гаргасан хүн юм байгаа юм. Тухайн үед гайхаад байсан хүмүүс сайн мэдээ ч үгүй байх. Өөрөө ер нь даруухан хүн болхоор хүн л ам хэлнээс нь чангаахгүй бол юм ярихгүй л дээ. 

Одоо миний нөхрийн волейболын спортоор бэлтгэж гаргасан мэргэжлийн 560 орчим шавь нараас нь ОУХМ 12, Спортын мастер 120, Спортын дэд мастер 160 орчим гарсан байна. Охидууд минь ийм залуу тааралдвал шууд л эхнэр нь болоорой. Чамайг тэвэрч, чамайг хайрлаж, унаган гэртээ байсан өнгөөр чинь гамнаж чадах хүний л эхнэр болоорой. Нөхрийнхөө ажлыг хэр их мөнгө олж байгаагаар нь биш хэдэн хүний амьдралыг сайхан болоход нөлөөлж байгаагаар нь дүгнээрэй. Хүний амьдралд тийм их юм хэрэггүй. Идэх хоол, унтах газар, өмсөх хувцас хэмжээтэй. Нэг нэгнээ дэмжиж, үр удмаа зөв хүмүүжүүлж, утга учиртай амьдрах л илүү чухал юм шиг... " хэмээсэн байна. 

 

Image may contain: 2 people, closeup

 

Image result for жүжигчин Р.Анхням

 

Image result for жүжигчин Р.Анхням

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ghn Zaaa tenegteed baiuuriiguugen gj bodoob
IP:66.181.188.28  2019-06-20 14:48:47
Ghn Zaaa tenegteed baiuuriiguugen gj bodoob
IP:66.181.188.28  2019-06-20 14:49:00
Ххх Буудлагын Мөнхбаяр гуайн экс нөхөр нь гэж сонсож бсн, үнэн юм бол уу. Сайн хүн юм бол өмнөх эхнэртэйгээ таарахгүй бсн юм бх даа.
IP:64.119.16.232  2019-06-20 15:53:58
degi ter urdnii amidral xend xamaatai bna,Monxbayr ooroo ix sportoo xoogood tendee xvntei suugaad ybssn shvv dee,Ix sain mundag zaluudaa ta xoer az jargal xvsie
IP:202.9.42.179  2019-06-21 08:22:10
Шатрын мастер Хөл гар нь хөгжсөн хөндий толгойтой волейболын дэмий гонзгойг сонгосноос оюун ухааны спортын хүнийг сонгосон бол дээр байсан юм даа. Наадах чинь арьсан бөмбөгийг араас нь яаж алгадах тухай л бодно. Шатар юмуу 100 буудалт даамны мастер бол шал ондоо.
IP:202.9.43.43  2019-06-21 09:13:26
Zozin Balai abgaid oldson n ih ym teneg .Banzal
IP:66.181.188.28  2019-06-21 09:47:29
Ghn En nuhur chneehuugyihyn bishshyydee gyguigygigaaoljee
IP:66.181.188.28  2019-06-21 09:48:25
S Энэ анхням цаанаасаа нэг амбийцгуй шуу угаас хоорхон сайхан хумуус ер нь тийм байх юм саарал царайт матарнууд бол амбийц нь дийлдэхгуй тэр пануужингаас авахуулаад
IP:202.9.43.209  2019-06-21 10:24:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.