ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА: Хорих ангиас оргосон С.Төмөр

2019/06/20
Share |
Хүмүүс:
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА: Хорих ангиас оргосон С.Төмөр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон, 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан С.Төмөр нь өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагийн үед тус ангийн байрнаас оргожээ. Тухайн этгээдийн эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас "Тухайн өдөр эргэлт, уулзалт явагдаж, хөдөлгөөний ачаалал их байсан үе. Дотоод журмынхаа дагуу ангийн сэтгэл зүйч хоригдогч С.Төмөртэй уулзалт хийж дуусаад журмын дагуу харуул хамгаалалтын ажилтанд хоригдогчийн хүлээлгэж өгөөгүйн улмаас тухайн этгээдэд оргох боломжийг олгож, ажлын хариуцлага алдсан, хорих ангийн харуул хамгаалалтын ажиллагаа хэвийн явагдаж байсан.

 

 

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн мэдээлэл өгөөд байна.  

Оргосон этгээдийг одоо улс орон даяар эрэн сурвалжилж байгаа бөгөөд тухайн этгээдийг баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана хэмээв.

***

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой, 25 настай.

Содон шинж тэмдэг: 154-156 см өндөртэй, 56 кг жинтэй, жижиг бор нүдтэй, сартгар намхан хамартай, өргөн шанаатай, богино эрүүтэй, нарийн жижиг уруултай, гавлыг зүүн дээд хэсэгт халцарсан

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Z Odoi hun shig namhan yum bn sain bolgoomjtoi baitsgaay ur huuhdee hend ch buu itge gee yalanguya hamaatan sadan ah duu eregtei humuus
IP:94.2.165.100  2019-06-20 16:07:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.