“The HU” хамтлагийн анхны цомог 2019.09.13нд худалдаанд гарна

2019/06/21
Share |
Хүмүүс:
“The HU” хамтлагийн анхны цомог 2019.09.13нд худалдаанд гарна

Өөрсдийн өвөрмөц өнгө төрхөөрөө хөгжим сонирхогчдын анхаарлыг эрхгүй татаад байгаа “The HU” хамтлаг “The Gereg” хэмээх анхны цомгийнхоо нээлтийг  ирэх есдүгээр сарын 13-нд хийхээр товложээ. Хүннү Рок хэмээх цоо шинэ урсгалыг бий болгосон тэд Чингис хааны байлдан дагуулалтын үед бий болсон хамгийн анхны дипломат паспорт болох гэрэгийн нэрээр анхны цомгоо нэрлэсэн нь учиртай. Дэлхий хаа ч өөрсдийн дуу хөгжмийг саадгүй эгшиглүүлэх хүч тэдэнд бий гэдгийг ийнхүү нотлон харуулж буй залуусын анхны цомог есөн дуутайгаар хэвлэгдэх аж. Мөн тус цомог пянз хэлбэрээр гарах бөгөөд тус тусад нь болон нийлүүлэн авах гэсэн гурван сонголттой. Үнийн хувьд цомог 16 евро, пянз 6 евро бол багцаар нь авбал 26 евро болох аж.

 

Image result for the hu хамтлаг


Цомгийнхоо тухай хамтлагийн гишүүн Тэмка “Бид энэхүү цомгийг бүтээхдээ Монгол дуу хөгжим хэчнээн сайхан, сүнслэг зүйл болохыг мэдрүүлэхийг хичээсэн. Бидний дууг сонссон хэнтэй ч болов бид дуугаараа дамжуулан дотоод сэтгэлтэй нь ярьж чадна гэж бодож байна” хэмээсэн байна.

 


Эх хэл дээрээ уран бүтээл туурвиж байгаа ч хэдийнээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, 20 орчим улсад фен клубтэй болоод буй тэдний сонсогч өдрөөс өдөрт нэмэгдсээр буй. Одоогоор тэд АНУ-ын "Eleven Seven" хөгжмийн компани болон "WME" агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байна. Мөн хамтлагийн лого бүхий бэлэн хувцас худалдаанд гарч эхэлсэн бөгөөд ойролцоогоор 20-60 еврогийн өртөгтэйгөөр худалдаалагдаж байгаа ажээ.

 


 

Image result for the hu хамтлаг

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин та нараар бахархаж байна баярлалаа өөр хэлэх үг үнэхээр олдохгүй байна
IP:66.181.188.252  2019-06-21 09:05:13
Donny International directory enquiries http://xnxx.in.net/ xnxx videosThe new investment law protects investors fromexpropriation, allows profits to be taken out of the country,and reaffirms the right to arbitration, Sereeter Javkhlanbaatar,head of foreign investment regulation and registration in theeconomic development ministry told Reuters.
IP:192.169.140.74  2019-06-29 17:02:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.