Та ”Ганцаардал”-д дарлуулж яваа юм биш биз?

2019/06/21
Share |
Хүмүүс:
Та ”Ганцаардал”-д дарлуулж яваа юм биш биз?

Ганцаардах мэдрэмжийг мэдэрч үзээгүй хүн гэж энэ дэлхий дээр үгүй биз ээ. Олон хүнтэй хамт байгаа ч ганцаардах мэдрэмж төрөх үе ч бий. Ганцаардал нь зөвхөн ганцаараа байхын нэр биш бөгөөд энэ нь ердөө таны бодолтой холбоотой зүйл аж.

Кино үзмээр байвч хань олдохгүй мэт санагдаж , хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байсан ч хэн ч байхгүй мэт санагдаж, юу хийхээ мэдэхээ болих үе бий.  Ганцаардалд өртсөн зарим хүмүүс үүнийгээ шийдэх гэж өөрийн мэдэлгүй доорх зүйлсийг хийж эхэлдэг бөгөөд таны эргэн тойронд болон танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал амьдралын хэв маягаа өөрчлөөд нэг үзээрэй.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Ганцаардах үед өлсөх мэдрэмж ихээр нэмэгддэг:

Хүн ганцаардах мэдрэмж мэдэрч эхлэх болон сэтгэл санаа тогтворгүй үед их идэж эхэлдэг байна. Энэ үедээ чихэр, шоколад, түргэн хоол зэргийг идэх хүсэлтэй болдог бөгөөд идэж дууссаны дараа дахиад л өлсөж эхэлдэг аж. Хоолноос аз жаргал мэдрэх нь тэдний амьдралыг амттай болгож байна хэмээн эндүүрэх нь бий. Харин энэ ердөө дааврын өөрчлөлттэй холбоотой бөгөөд ганцаардал мэдэрсэн хүмүүсийн цусан дахь грелин буюу өлсгөлөн даавар нэмэгдэж эхэлдэг байна. Тиймээс хэчнээн идээд ч цадахгүй, яаж ч идээд ганцаардал арилахгүй тул эдгээрийг аль болох хязгаарлаарай.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Хэт их цагийг дэлгүүр хэсэхэд зарцуулах: 

Ганцаардах мэдрэмж авсан хүмүүс энэхүү хоосон орон зайгаа бөглөхийн тулд дэлгүүр хэсэж ямар нэгэн зүйл худалдан авахыг эрмэлздэг байна. Материаллаг зүйл дээр хэт их төвлөрч байгаа найзыгаа дэлгүүр хэсэх донтон гэж бүү шүүмжлээрэй. Сэтгэл дотроо ганцаардал мэдэрч ч байгаа юм бил үү. Үүний оронд хань болж сэтгэл санааг нь хуваалцаарай.

 

Related image


Мөрөөдөлгүй болж, бусдаас аз жаргал мэдрэхээ болино:

Урт хугацааны ганцаардалд нэрвэгдсэн хүн сэтгэлзүйн дарамтад ордог. Үүнээс үүдэн өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлдэг бөгөөд хэрэв танд ийм зүйл тохиолдож эхэлбэл жаргалтай зүйлсийн талаар бодож эхлээрэй. Далай тэнгисээр зугаалж буй хүмүүс, үдэшлэг дээр наргиж буй хүмүүстэй хамт байгаагаар төсөөлөн бодох нь хүний сэтгэлзүйг өргөж сайхан мэдрэмж төрүүлж эхэлдэг байна. Мөн шинжлэх ухаан болон, шинэ нээлтүүдийн талаар бодож эхлэх нь эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Ганцаараа байх нь миний хувь тавилан гэж бодох:

Та хамтрагчидтайгаа таарамжгүй харилцаатай болж өөрийгөө энэ дэлхий дээр ганцаараа байх хувь тавилантай мэт бодож эхэлбэл түр азнаарай. Өнөөдөр ингэж санагдаж болох ч маргаашаас амьдрал өөрчлөгдөж болно. Ганцаараа байх нь бүх зүйлийн төгсгөл гэсэн үг биш шүү дээ.

 

Image result for broken heart


Тайван байж чадахгүй байх:

Ганцаардсан хүмүүс маш мэдрэг болдог. Ямар нэгэн зүйл болоход түүнд хариу үйлдэл маш хурдан үзүүлж, бүхий л зүйлд санаа зовж, тайван байх чадвараа алддаг байна. Энэ нь хүнийг сайн амарч чадахгүйд хүргэдэг бөгөөд үүнээс үүдэн стресст өртдөг аж. Тиймээс өөрийгөө аль болох тайван байлгаж хөгжилтэй зүйлс хийгээрэй.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Нойргүйдэх:

Та шөнө тайван унтаж чадахгүй байн байн сэрэх, аль эсвэл огт нойр тань хүрэхгүй байвал өөрийгөө ганцаардалд өртөж байна хэмээн бодох хэрэгтэй гэнэ. Биднийг айх үед хүний биед кортизол хэмээх бодис ялгарч эхэлдэг. Харин ганцаардаж буй хүмүүсийн цусанд энэ бодис их хэмжээгээр агуулагддаг тул тухгүй оргиж унтаж чадахгүйд хүрдэг байна.

 

Image result for insomnia

 

Телевиз болон цахим орчинд ихэнх цагаа зарцуулах:

Хэн нэгэн бодит амьдралаас зугтан телевиз болон цахим орчин, тоглоом зэрэгт донтож эхлэх нь ганцаардаж буйн нэг шинж ажээ. Олон цагаар телевизийн цуврал үзэж, цахим орчинд бухимдлаа гарган, олон төрлийн тоглоом тоглох нь асуудлаа шийдэж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Кино болон тоглоомын баатрууд өмнөө тулгарсан бэрхшээлийг давах үед тэдгээр хүмүүст ч мөн амьдрал дээрх бэрхшээлээ давсан мэт сэтгэгдэл төрж эхэлдэг байна. Тийм учраас энэхүү мэдрэмжийг авахын тулд дахин дахин тоглож, дахин дахин кино үзсээр л байдаг ажээ.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Өөртөө цаг зарцуулахыг хүсэхээ болих:

Ганцаардалд өртсөн хүмүүс үүнийгээ хэрхэн давж гарахаа мэдэхээ больдог. Чөлөөт цаг гарсан ч өөрт хэрэгтэй зүйл хийхийг хүсэхээ больж зовлон шаналал л мэдэрч эхэлдэг байна. Үүний оронд аль болох завгүй байж, сөрөг зүйл бодох зав зай өөртөө өгөхгүй байхыг хичээгээрэй.

 

Image result for sport gym


Юу ч хэрэггүй мэт санагдах:

Хэн ч итгэл дааж чадахгүй мэт, эсвэл яагаад амьдраад байгаагаа ойлгохгүй байх зэрэг нь ганцаардаж буйн нэг илрэл. Хэрэв танд энэ төрлийн мэдрэмж төрж эхлэх юм бол таныг хамгийн сайн мэдэх хүмүүстэй аль болох ойр байгаарай. Багын найз, гэр бүлийнхэн гээд таны итгэл найдварыг дахин сэргээж чадах хэн нэгэн байж л таараа.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Урт хугацааны өөрчлөлтөд бэлэн биш байх:

Эхний алхмыг хийхэд үргэлж хэцүү байдаг. Тухтай бүсээ орхин явж, шинэ зүйлс туршихаас эмээх нь таныг сэтгэл хөдлөлгүй болгоно. Тиймээс шинэ зүйл туршиж түүнээсээ амьдралын амтыг мэдрээрэй.

 

What Makes Us Lonely and How It Changes Our Body and Mind


Дээрх зүйлс танд тохиолдож байна уу? Тэгвэл та ганцаардалд өртсөн байна хэмээн дүгнэж болно. Тийм бол аль болох өөрийгөө идэвхтэй байлгаж сөрөг бодлуудаар өөрийгөө дүүргэхгүй байхыг зөвлөе. Ганцаардлыг мэдрэн ганцаараа цагийг өнгөрөөхөөс илүүтэй энэхүү цагийг өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлс танин мэдэх зэрэгт зарцуулах хэрэгтэй. Мөн таны эргэн тойронд энэ төрлийн хүн байвал цагийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээгээрэй.

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.