О.Дөлгөөнд ойролцоогоор 750 сая төгрөг хэрэгтэй байна

2019/06/24
Share |
Хүмүүс:
О.Дөлгөөнд ойролцоогоор 750 сая төгрөг хэрэгтэй байна

Өчигдрөөс эхлэн цахим орчинд #Pray4Dulguun хэмээх давлагаа эрчимтэй өрнөж байгаа билээ. Монгол улсын сагсны шигшээ багт тоглодог О.Дөлгөөн хэмээх залуу 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолтоо үзэхээр АНУ-ыг зорьсон ч элэгний дутагдалд орж комын байдалтай эмчлүүлж байгаа аж. Түүнд яаралтай  элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа. Түүний эмчилгээний нийт зардал ойролцоогоор 750 орчим сая төгрөг болж байгаа бөгөөд одоогоор элэг болон бөөрний ажиллагаа маш муу,  цус ихээр алдсан байдалтай байна. 

Хандив цуглуулж эхэлснээс хойш 150 сая орчим төгрөгийн хандив цуглараад байгаа бөгөөд АНУ-д суугаа Монголчууд түүний жуулчны визийг өөрчилж даатгалд хамруулахаар хөөцөлдөж байгаа тухай мэдээлэл байна. Хэрэв өөрчилж чадвал даатгалаас 200 орчим сая төгрөг авах боломжтой.  

Мөн түүнд зориулан Монгол улсын сагсан бөмбөгийн шилдэг дөрвөн баг 2019.07.01,02-ны өдрүүдэд Спортын өв ордонд хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа аж. 

Түүний эмчилгээний зардал цаашдаа нэмэгдэж ч мэднэ. Тиймээс хандивын аяны хүрээг тэлж урлагийн тоглолт зохион байгуулах ажлыг хандив санаачлагчид эхлүүлээд байгаа бөгөөд дараах дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой.

 

Image may contain: 1 person, sitting, sleeping and baby

 

Image may contain: 4 people, people playing sports, basketball court and shoes

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hk B virus belgiin zam tsus yanz bureer halddag ene zaluu nz ohintoi yum bnle nz ohin n bs B virusee emnelegt uzuuleerei hvnderhees n umnu
IP:64.119.17.107  2019-06-25 14:55:05
mal UCHNUUN HUMUUS ELEGEER MONGOLD UHEJ BAINA, TEDEND 750 BAITUGAI 7 SAY CH BHGUI, TEGEEDL UHDEG, SOLIOTOI UM, 750 SAYAAR 10 AILD BAIR AVJ UGVUL BUYAN BOLNO SHUU, ELEGNII HAGALGAAND ORSON HUN 5-10 JIL L NASLANA, TEGEED NAIDVARGUI, ZUGEER ARGATSAAJ BGAA UM, ODOO ELEGNII OVCHTEI BUH HUN SOCIALAAR MONGO GUI, 100SAYAAR INDONESIA-D HAGALGAAND ORDOG HANSH N TIIM L UM BNLEE
IP:182.160.36.223  2019-06-25 23:26:25
..... manaihan b vakzindaa buren hamragdaachee erduu 15000han tugruguur elgee hamgaalna gesem ug ene tuhai zuragt radio sonin hevleleer uugagui surtalchilah heregtei uuriiguu bolon uruul busdiigaa hamgaalna mglchuud er ni ih heneggui uvdhuusuu umnu uridchilan sergiilne gej baihgui uvdsun hoinoo buun yum boltsgoodog uls
IP:103.212.117.234  2019-06-26 14:01:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.