Жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү 3.5 сая вон хандивлажээ

2019/06/24
Share |
Хүмүүс:
Жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү 3.5 сая вон хандивлажээ

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар нийлэн "Аримун" хэмээх продакшн байгуулж хамгийн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Буржаак хэмээх хүүгийн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн. Харин тэрбээр БНСУ-д киногоо толилуулж байх үедээ хандивын хайрцагт хандив цуглуулсан бөгөөд нийтдээ 3,5 сая вон буюу долоон сая гаруй төгрөг цуглуулж чаджээ.

Үүнийгээ тус улсад эмчлүүлж байгаа Эрхэс хэмээх Монгол хүүд хандив болгон өгч халуун зүрхээр дулаалцуулсан байна. БНСУ-д зорчих виз гарсан цагаас эхлэн ангийн найзтайгаа уулзахаар догдолсон тэрбээр "Эрхэс өндөр болсон болов уу, би Эрхэсээс өндөр болчихсон бол яана аа. Удаан өвдөж байгаа юм чинь царай нь муу байгаа болов уу" гэх зэргээр санаа нь зовниж байсан гэнэ. Харин тус улсад очсон цагаасаа хойш хандивын хайрцгаа идэвхтэй ажиллуулсан бяцхан хүү санасандаа хүрч, аянаа амжилттай дуусгаж чаджээ. 

Тус киног жүжигчин Д.Ганцэцэг нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулан бүтээсэн. Хүнд өвчний улмаас хорвоог орхисон хайрт ханьдаа зориулан ийнхүү мөнхөд үлдэх бүтээл туурвисан тэрбээр хүүгээ ч мөн хүний дээд болгон өсгөн хүмүүжүүлж байгаа нь энэ ажээ. 

 

Image may contain: 1 person, sitting

 

Image may contain: one or more people

 

Image may contain: 1 person, sitting, plant, tree, flower and outdoor

 

Image may contain: 1 person, standing and indoor

 

 

 

 

 Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Deckoo evii2 sain uils delgereh boltugai. Huuhduuded eruul enh, saruul saihniig husen yerooy. Nzdaa setgeltei mundag huurhon huu bn. Huugee demjeed sain humuujuuljee. Huuhdiin setgel iim tsagaahan, huurhon shd.
IP:202.131.233.190  2019-06-24 17:04:13
zochin mundag huud bayrlalaa
IP:202.9.42.235  2019-06-24 19:17:04
Иргэн Сайн хүү байна найз нөхөд болон бусдад туслах хамгийн сайхан.
IP:172.58.142.213  2019-06-24 21:45:42
Хурдан эдгээрэй Монголын маань ирээдүй болсон Эрхэс хүү минь хурдан эдгээрэй.
IP:202.9.42.72  2019-06-25 05:47:15
Батням Мундаг хүү юмаа аз жаргал хүсье
IP:202.131.230.19  2019-06-25 14:15:37
ev huurhun yumaa..zuv hvn bolj bgaam b.adaa
IP:59.153.114.180  2019-06-25 18:04:40
nik iim mundag setgeltei humuujilsen eejid ni bayrlalaa, az jargal husii
IP:143.176.142.132  2019-06-25 21:31:20
Гэрлээ Ганцэцэг их мундаг ээж бнаа. Зовлон зүдгүүрийн өмнө сөхрөлгүй 2 хүүгээ мундаг сайнхүн болгож бгаа ухаантай сайхан ээжид аз жаргал бүхний дээдийг хүсье.
IP:202.126.88.159  2019-06-26 14:35:50
anha Sain hunii ur saihan setgeliin urgeljilel ym bnaa. Mundag zaluug demjij yvayaaa
IP:66.181.161.115  2019-06-26 17:06:47
Туяа Мундаг хүүд улам их амжилт хүс3эе!Эрхэс хүү хурдан эдгээрэй!
IP:103.229.123.180  2019-06-27 13:48:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.