Хүмүүс: |
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Их тэнгэрийн аманд нүүж очжээ.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат албан тушаалаа өгснөөсөө хойш Их тэнгэрийн аманд амьдарч байсан бөгөөд тэрбээр энэ сарын эхээр Их тэнгэрийн амнаас нүүж, байраа суллаад байжээ. Түүний амьдарч байсан байранд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нүүж очсон байна.
Хуулийн дагуу Их тэнгэрийн аманд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар амьдардаг. Түүнээс гадна эрх мэдэл бүхий төрийн чухал албан тушаалтай хүмүүс, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс түр хугацаанд амьдрах эрхтэй байдаг ажээ.
Б.Гантуяа