Ш.Энхийн-Од өмсгөлөө дуудлага худалдаагаар зарахаар боллоо

2019/06/25
Share |
Хүмүүс:
Ш.Энхийн-Од өмсгөлөө дуудлага худалдаагаар зарахаар боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од болон түүнтэй хамт АНУ-д байгаа Т.Их-Уул нар өөрсдийн өмсгөлийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Тэд сагсан бөмбөгийн тамирчин О.Дөлгөөний эмчилгээний зардалд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

Өчигдрөөс эхэлсэн энэхүү дуудлага худалдаа гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ тухай Ш.Энхийн-Од "Сайн байцгаана уу. Бүгд Дөлгөөн ахыг маань ямар байдалд байгааг мэдэж байгаа байх. Дөлгөөн ахтайгаа хамтдаа талбайд гарч хожиж, хожигдож, уйлж, баярлаж, инээж, тэврэлдэж, нэг тогооноос хоол идэж, хамт амьдарч хүртэл үзэж байлаа... Төрснөөс өөрцгүй ах минь маш хүнд өвдөөд байгаа учир адилхан хүний нутагт байгаа болохоор шэйр хийхээс өөр юу ч хийж чадахгүй байна, бид хоёрын хувьд. Тийм учраас Т.Их-Уул бид хоёр өөрсдийнхөө хамгийн хайртай гэсэн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулахаар шийдлээ... Бид хоёр тийм мундаг тамирчид биш ч сагс тоглож эхэлсэн үеийн хамгийн хайртай гэсэн өмсгөл минь юм шүү. Хамгийн дээд талын хугацаа гурван хоног учир та бүхэн минь бид хоёрын өмсгөлийг хамтад нь авахыг хүсвэл коммент хэсэг дээр үнээ бичээрэй. Миний ахыг хөл дээрээ босоход нь туслаарай. Хүндэтгэсэн Т.Их-уул, Ш.Энхийн-од" хэмээсэн байна. 

Хэрэв та тэдний өмсгөлийг авахыг хүсвэл Enkhiin-Od Sharavjamts фэйсбүүк хуудсанд хандан дуудлага худалдаанд оролцох боломжтой. 

 

Image may contain: 2 people, people playing sports, basketball court and shoes

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Сэтгэл зөв Мангар бацаанууд сэтгэл нь сайхан ч ингэж мэдрэлтэж болохгүй ээ. Бух чинь байхад боов чинь босвол алдас гээд нэг хүн цаана чинь дуулаад байгаа шүү дээ. Ухаантай бай. Уралцаад авах цагийг чи өөрөө эхлээд бүтээ. Чиний хөлстэй өмсгөл одоо бол 1к аас нэг их дээш явахгүй байхаа даа. Амжилт хүсье.
IP:133.41.91.83  2019-06-25 16:58:33
zzzsssss zardag ch bai zaragddaggui ch bai chamd ymar hamaa bgan ene bol zugeer l setgel cham met shig yumnuudaas hunii baitugai amitanii ter buu hel seg zemnii ch uner unertehgui yum bna. duugai l bai ylihgui yum bj yasan ih yum hutsah durtai yum bur shal durgui hurgechihlee. Сэтгэл зөв наад нэр чинь ч чамд харамсаж байгаа байлгүй
IP:66.181.167.171  2019-06-26 13:55:34
Тагзад Бичиж байгаа юмныхаа утгыг нь өөрөө ойлгож байгаа ч юм уу үгүй юм уу шахуу насаа идсэн хөгшин тагз.
IP:133.41.91.83  2019-06-27 06:26:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.