Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Их аварга Д.Дагвадорж гэрлэлтээ цуцлуулж, охиноо аван Япон руу явсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл асашёорюү охиноо төдийлөн хайхрахгүй шинэхэн амрагтайгаа хонон өнжин зугаалснаас экс гэргий Тамир нь охиноо эх орондоо буцаан авчирчээ.
Гэтэл саяхны нэгэн өдөр түүний том охин тоглож байгаад, хурц үзүүртэй зүйл дээр унан, нүднийхээ дор гүн зүссэн байна. Энэ үеэр их аварга аль хэдийн эх орондоо ирчихээд байсан учир Тамир охиноо эмнэлэгт хэвтүүлээд, түүнийг ирж уулзахыг удаа дараа гуйсан ч тэрээр ирээгүй аж. Хараагүй болох магадлал өндөр байсан ч азаар зүгээр өнгөрсөн бөгөөд одоо охины биеийн байдал сайжирч байна эх сурвалж мэдээллээ.
www.factnews.mn