О.Дөлгөөнд зориулан хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ

2019/06/25
Share |
Хүмүүс:
О.Дөлгөөнд зориулан хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 29-ны өдөр болохоор болжээ. Рок попын залуу уран бүтээлчид болон жүжигчид өөрсдийн саналаар тус хандивын тоглолтод оролцох аж. Одоогийн байдлаар дуучин А.Хишигдалай, Наки, Х-Vit хамтлаг, жүжигчин Т.Бархүү нар тус шоунд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна.

Цаашдаа энэхүү саналыг хүлээж авах хамтлаг дуучдын тоо нэмэгдэж бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулагдах бөгөөд тасалбар 20.000 төгрөгөөр худалдаалагдана. 

Мөн түүнд зориулан Монгол улсын сагсан бөмбөгийн шилдэг дөрвөн баг 2019.07.01,02-ны өдрүүдэд Спортын өв ордонд хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. О.Дөлгөөний эмчилгээний зардал нийтдээ 800.000 сая орчим төгрөг болж байгаа тухай түүний гэр бүлийнхэн мэдээлсэн. Энэхүү зардал цаашдаа өсөж ч мэднэ. Тиймээс хандивын аяны хүрээг тэлж, бодит дэмжлэг үзүүлэх нь юу юунаас илүү чухал байгаа бөгөөд дараах дансанд сэтгэлийн өглөг өргөх боломжтой. 

 

Image may contain: 1 person, sitting, sleeping and baby

 

Image may contain: 4 people, people playing sports, basketball court and shoes

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bi 800 000 saya gej yamar too ve xumuusee????
IP:83.78.111.251  2019-06-26 05:36:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.