”Big Bang” хамтлагийн дуучин Сынриг долоон төрлийн гэмт хэрэгт буруутгажээ

2019/06/28
Share |
Хүмүүс:
”Big Bang” хамтлагийн дуучин Сынриг долоон төрлийн гэмт хэрэгт буруутгажээ

Дэлхийд алдартай "Big Bang" хамтлагийн дуучин Сынриг долоон төрлийн гэмт хэрэгт буруутгаад байна. Энэ сарын 25-ны өдөр 29 настай дуучин залууд Сөүл хотын төв цагдаагийн хэлтсээс долоон төрлийн гэмт хэрэгт буруутган ял төлөвлөж байгааг зарласан аж. Өмнө нь түүнийг дөрвөн төрлийн гэмт хэрэгт буруутгаж байсан. Тухайн үед түүнд долоон жилийн хорих ял оногдож магадгүй тухай эх сурвалжууд дурдаж байсан бол тус хэргийн мөрдөн шалгалтын явцад дахин гурван төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. 

Тухайлбал түүнийг биеэ үнэлэгчдийг зуучилсан, биеэ үнэлэлтийг нуун дарагдуулсан, татвараас зугтаасан, мөрдөн байцаалтын нотлох баримтыг устгасан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүнсний эрүүл ахуйн хууль зөрчсөн зэрэг хэрэгт буруутгаж байгаа бөгөөд хэргийг прокурорт шилжүүлээд байна. Харин түүний хэргийг прокурорт шилжүүлсэн өдөр дуучин Сынри Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн "Ганнам спа"-д амарч байхыг олон хүн харжээ. Үүнээс болж багагүй хэл аманд өртөөд байгаа түүнд ойролцоогоор арваад жилийн хорих ял төлөвлөсөн байж магадгүй гэнэ.  

Түүний хэргийг шалгах явцад олны танил эрхмүүдийн үйлдсэн хууль бус үйлдлүүд ч мөн ил болсон бөгөөд тэдэнд ч мөн хорих ял төлөвлөж байгаа ажээ. 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mjj Uu huurhii hairan saihan big bang hamtlag mine.barag bugd gemt heregten bolohnee mungund nud ni sohorch ner aldart tolgoini ergejeee.Hairan hammtlag
IP:66.181.188.44  2019-06-29 10:28:05
Гэрэл Хичнээн авъяастай, мэдлэгтэй хүн билээ, тэр олон хэлний мэдлэгээ ийм юманд ашигласан бх да яахав дэ, дэмждэг, хайрладаг дуучин минь юмсан, харамсмаар юмаа 10 жил..
IP:66.181.161.37  2019-06-30 18:06:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.