О.Дөлгөөний бие сайжирч эхэлжээ

2019/07/01
Share |
Хүмүүс:
О.Дөлгөөний бие сайжирч эхэлжээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний элэгний үйл ажиллагаа доголдон, бөөр нь ажиллагаагүй болж, улмаар комын байдалтай байгааг бид өмнө нь дурдаж байсан. Харин түүний биеийн байдал сайжирч эхэлсэн тухай баярт мэдээг АНУ-аас ирүүлжээ. Тэрбээр химийн хоёр дахь эмчилгээндээ орж эхэлсэн бөгөөд нүдээ нээж, гар хөлөө хөдөлгөх зэргээр комын байдлаас гарч эхэлсэн байна. Үүнийг хийхийн тулд түүнээс маш их хүч хөдөлмөр шаардаж буй тухай эмч, ажилтнуудын зүгээс дурджээ.


Өчигдрийн байдлаар түүний аав Л.Очбадрахын дансанд нийтдээ 576,774,961 төгрөг цугларсан байна. Монголчуудын халуун сэтгэл, эв нэгдлийг  сэрээж чадсан түүний хандивын аянд албан байгууллага, хувь хүмүүс идэвхтэй оролцсоор байна. Мөн энэхүү хандивын аянд хамтлаг дуучид, урлаг соёлынхон ч мөн нэгдсэн. Тэд хувийн зүгээс хандив өргөхийн зэрэгцээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Хар сувд”-д энэ сарын 29-ны өдөр хандивын тоглолт зохион байгуулсан. Мөн   сагсан бөмбөгийн шилдэг дөрвөн баг ирэх долоодугаар сарын 3,4-ны өдөр Спортын төв ордонд тоглолт зохион байгуулна. Түүний эмчилгээний зардалд ойролцоогоор 750.000.000 орчим төгрөг хэрэгтэй байгаа. Энэхүү дүн цаашдаа өсөж ч магадгүй. Тиймээс олон нийтийг О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулж буй хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

 


 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
heyh Gam sain bariad tgd bie sain uzuulj bai odoo ingeeduwduulmungu amarhan olddiin bna gj anduuraw
IP:150.129.140.251  2019-07-01 18:21:17
Зочин Дэлхий нийтээр тархан амьдарч байгаа монголчууд, тэр тусмаа америкад амьдарч байгаа монголчууд 70% хандивласан.
IP:107.2.247.153  2019-07-02 10:12:17
Zochin Hurdan edgeerei Duu min
IP:73.50.120.83  2019-07-02 23:52:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.