Бүжигчин Төөгөө чадварлаг бүжигчдээ алджээ

2019/07/01
Share |
Хүмүүс:
Бүжигчин Төөгөө чадварлаг бүжигчдээ алджээ

NTV телевизээс зохион байгуулсан хамгийн анхны бүжгийн шоу нэвтрүүлэг болох "Та бүжиглэж чадах уу" нэвтрүүлгийн шилдэг оролцогчоор шалгарч байсан бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс "Aim4R" продакшныг үүсгэн байгуулагчдын нэг. Тус продакшнд байхдаа "Авьяаслаг Монголчууд" шоуны нэгдүгээр улиралд оролцож байсан. Үүний дараагаар өөрийн "116 dance studio"-оо байгуулж "Авьяаслаг Монголчууд" шоуны гуравдугаар улиралд оролцсон. 

Харин тэрбээр тус шоунд оролцож байсан бүжигчдээ алджээ. Тус хамтлагийн нүүр царай болоод байсан влоггер Жэйсон, Жэйл, Мона, Бигги, Мэнди, Мэлисон, Ану зэрэг бүжигчид "116" хамтлагаас гарч тус тусын карьерийг хөөх болжээ. 

Бүжигчин Төөгөө саяхан АНУ-аас найз бүсгүй Ганзаяагийн хамтаар ирсэн. Тэд ирсэн даруйдаа "116 Growth Conference"-ийг зохион байгуулсан бөгөөд хамгийн үнэнч дэмжигчид болох хамтлагийн дүү нар нь энд байсангүй. Мөн "116"-аас гарсан бүжигчид өөрсдийн инстаграм хуудасны нэрэн дэхь "116" гэх тэмдэглэгээг арилгасан байх бөгөөд тэднийг хамтлагаасаа гарсан гэх шуум нисэлдэж эхэлсэн байна. 

Чухам юунаас болж ийнхүү хамтлаг тарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч хамтлагаас гарсан бүжигчид хамтран влогоо үргэлжлүүлж, бүжгийн видеогоо оруулсаар байгаа ажээ. 

 

Related image

 

Image result for 116 хамтлаг

 

Image result for 116 хамтлаг

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
nrn Argaguishde shizotoi mengetei yumnii shizorliig sonsoj bhaar uursduu chadah yuma hiiged yawsan n deershde. Ulsiin mungu idsen hulgaichiin tsariamuutai ohintoi niiled mungunuusn Tugu joohon homslood uhaana aldaad yuma uzeegui zan gargaad chaavas
IP:150.129.140.251  2019-07-01 18:19:44
Kkk Ganzaya ni sohor yum baihdaa mengetei deerees ni megamind tai adilhan sdag yaj toodog bnaa
IP:202.126.89.69  2019-07-06 01:34:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.