Хилийн дээс алхан, грек залуутай дэр нэгтгэсэн дуучин Минжинсор эх орондоо ирэх гэж байна гэсэн шум дэгдээд нэлээд хугацаа өнгөрчээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрээр нөхрөөсөө салж байгаа бөгөөд ихэр хүүхдүүдээ аваад, эх орондоо ирж уран бүтээлдээ орохоор зэхэж байгаа аж. Тэр ч бүү хэл Минжээ хуучин хамтрагч Э.Номин-эрдэнэтэйгээ эргэн нэгдэж, хамтдаа уран бүтээл хийхээр ярилцаж байгаа юм байна. Энэ талаар дуучин Номикогоос лавлахад: `Минжээ эх орондоо ирнэ хэмээн ярьж байсан. Гэхдээ би тэр хүний хувийн амьдралын талаар дураараа яримааргүй байна. Түүнийг ирвэл бид хамтдаа уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй` гэсэн юм.
www.factnews.mn