О.Дөлгөөнд тэрбум гаруй төгрөг цугларчээ

2019/07/03
Share |
Хүмүүс:
О.Дөлгөөнд тэрбум гаруй төгрөг цугларчээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Түүний элэгний үйл ажиллагаа доголдон, бөөр нь ажиллагаагүй болж, улмаар комын байдалтай байгааг бид өмнө нь дурдаж байсан.

Харин түүний биеийн байдал сайжирч нүдээ нээн, амьсгалын аппаратаа салгуулсан байна. Ярьж чадахгүй байгаа ч тийм, үгүй гэдгийг дохиогоор илэрхийлж чадаж байгаа түүнд зориулсан хандивын аянд нийтдээ тэрбум гаруй төгрөг цуглараад байна. Түүний аав Л.Очбадрахын дансанд 700.000.000 орчим төгрөг цуглараад байгаа бол АНУ дахь хоёр дансанд мөнгө цугларч нийтдээ тэрбум гаруй болоод байгаа тухай түүний дасгалжуулагч О.Баярцогт дурджээ. Энэхүү мөнгөнөөс одоогоор нэг ч төгрөг зарцуулаагүй байгаа. Учир нь нийт зардлын дүн хараахан гараагүй байгаа аж. Тэд хандивын мөнгөнөөс илүү гарвал бусад өвчтэй хүүхдүүдэд хандив болгон өгөхөө мэдэгдсэн байна. 

Монголчуудын халуун сэтгэл, эв нэгдлийг харуулж чадсан энэхүү үйл явдал салбар бүрийн залуусыг нэгтгэж чадаж байгаа. Түүний эмчилгээ болон, хагалгааны зардал хэд болох нь одоогоор тодорхойгүй байгаа тул хандивын аяныг үргэлжлүүлэн явуулсаар буй.

Сошл орчинд өрнөөд байгаа #Pray4dulguun давалгаа мөнгөний тал дээр бодит үр дүн өгөөгүй байгаа гэнэ. Тийм учраас хамгийн бодит дэмжлэг болох мөнгөн тусламжийг үзүүлэхийг хүсвэл Хаан банкны 5721081225 Л.Очбадрах дансанд сэтгэлийн хандив өргөх боломжтой. 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ss arhichin nohor odoo neeree haha
IP:66.181.177.83  2019-07-03 11:16:44
dndn daraan heden saraar uuhem taria gd uchnuun zardal garna ter mungiign yadaj geriihen n gargah blguide oron geree zaraad ch hamaagui
IP:150.129.140.251  2019-07-03 15:43:19
Zochin Arhinii hordlogod orzon durak yum bishuu odoo bolij uz mgl chud saihan setgelee hangalttai gargalaa ar ger ni mungu tugrug gargul taarna
IP:202.126.89.231  2019-07-03 20:36:44
Zochin Mongo ni tsuglasan bol emchilgeegee hiilgemeer yumdaa.yu hgd ahiad guigaad bdiim
IP:66.181.190.154  2019-07-05 02:20:19
ө сонин юм вэ тэрбум гаруй төгрөгбол болоо юм биш үү энэ хүмүүсийн шунал дийлдэхгүй юмаа. Одоо илүү гарвал бусад хүүхдүүдэд өгөх сэтгэл энэ айлд байна уу
IP:203.91.115.37  2019-07-14 17:56:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.