Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 476 өдөр биш 24 цаг л ”эрүүдэн шүүсэн” гэв үү?

2019/07/04
Share |
Хүмүүс:
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 476 өдөр биш 24 цаг л ”эрүүдэн шүүсэн” гэв үү?

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон.

Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сард Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан болох нь ил болсон билээ. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлдсэн гэдгийг хуулийнхан төдийгүй нэр бүхий улстөрчид баталдаг. 

Харин Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг олон нийтэд дэлгэсэн байдаг. 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа тэрхүү бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Бичлэгийн эхний 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гардаг. Үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг билээ. 

Тэгвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээг авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг 476 өдөр эрүүдэн шүүгээгүй талаар эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг огт эрүүдэн шүүгээгүй, гагцхүү 24 цаг л гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв.

Энэ талаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгчдөөс тодруулахад "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг олон хоног эрүүдэн шүүгээгүй. Зөвхөн 24 цаг л гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Одоо олон нийтэд ил болгосон бичлэгээс өөр ямар ч эрүүдэн шүүж бичлэг байхгүй. Хамгийн гол нотлох баримтаа олон нийтэд дэлгэчихсэн. Одоо нуух зүйл байхгүй. Тиймээс Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хэрэгтэй" гэх тайлбарыг өгч байна.  

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа бөгөөд удахгүй Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болно. 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
S Хаха гэнэн монголчуудыг хуурахад яасан амархан бэ хээроотой нийлээд кино хийцийн бишуу
IP:202.9.43.89  2019-07-04 19:27:55
Халимаг 24 цаг бол эрүүдэн шүүж болно гэсэн үг үү? Зүгээр л тэнэгтгэж хэлье дээ.
IP:202.9.42.91  2019-07-04 23:56:13
Zzz Ugaasaa sensaats hiih gej l hiisen kino jujig shdee . Teneg yumnuud ni l itgeed ed nariig sulla edr geed l. Mongolchuudiin tarhiig ugaah amarhan gedgiig haruulj bgam daa
IP:94.14.1.159  2019-07-05 02:36:24
Зочин Энэ нь бараг үнэн байх аа. Энэ хэргийг илрүүлэхгүй сонирхол захиалагч нарт байгаа учир будлиулж байж магадгүй л юм даа, одоо эрх барьж байгаа хүмүүс ялангуяа хужлийн сайд л их но той санагдаад байгаа юм, энэ толгой их олон муу юм мэдэж байгаа шүү.
IP:66.181.161.87  2019-07-05 10:33:51
АРД ХУЦВАА, ИДЭЖ УУХААРАА ЁРООЛГҮЙ САВ ШИГ ХУСДАГ БАЙЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ БОЛОХООР ҮЛГЭР ШИГ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙДАГ ИЙМ Л ХҮМҮҮС ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛ ХИЙЖ БАЙЖ,ЭНЭ ХҮНД ХҮН ЧАНАР НЭГ Ч ҮЛДСЭНГҮЙ ХҮНИЙ ОРОНЦОГ БОЛЖ ТӨР БАЙДАГ БОЛ ХАМГИЙН ХАТУУ ШИЙТГЭЛ НООГДУУЛАХ ЁСТОЙ
IP:202.9.43.22  2019-07-05 16:15:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.