БНСУ дахь нохойн махны захыг хаажээ

2019/07/05
Share |
Хүмүүс:
БНСУ дахь нохойн махны захыг хаажээ

Амьтан хамгаалах нийгэмлэг, олон улсын байгууллагуудын хүчин чармайлтаар Өмнөд Солонгосын Бусан хотын нохойн махны Гупо захыг хаалаа. Энд нохойг газар дээр нь нядлан, үйлчлүүлэгчдэд шинэ мах өгдөг гэдгээрээ алдартай байв. Тус захад хоригдож байсан 85 нохойг тэд сулласан байна. БНСУ-ын Засгийн газраас нохойн махны худалдаа, хүнсэнд хэрэглэхийг зогсоох кампанит ажлын эхлэл нь Гупо захыг хаасан явдал байсан юм. Энд нохойг дүүжилж, тог цохиулж, зарим үед үхтэл нь зодолдуулах зэрэг харгис аргаар нядалдаг газар байлаа. 


Солонгосчууд нохойн махыг яг хэзээнээс хэрэглэж ирсэн нь тодорхойгүй ч “Гурван улсын үе”-д  (НТӨ 57-668 он) хэрэглэж байсан талаар дурдсан байдаг. Эрт дээр үед нохойн махан хоолны маш олон жор байдаг байсан ч орчин үед чанаж болон шарсан хоол, шөл хийдэг болжээ. Солонгосчууд нохойн махыг халууны улиралд иддэг. Учир нь бүгчим халуунд нохойн мах идсэнээр хүч тэнхээ орж, эрүүл байдаг гэж тэд үздэг. Өмнөд Солонгост жилд 100 мянган тонн нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг байна. Тус улсад нохойн мах худалдаалдаг 20 мянга орчим дэлгүүр байдаг бөгөөд нохойн мах нь Өмнөд Солонгост хэрэглээгээрээ гахай, үхэр, тахиан махны дараа орж байна. Нохойн махан шөл буюу пошинтан, кэжангүк зэрэг нь Солонгос улсын үндэсний хоолонд тооцогддог ажээ. Амьтан хамгаалах байгууллагууд нохойн мах хэрэглэхийг эрс эсэргүүцдэг ч солонгосчууд “Үхэр, гахайг алж идэж болдог мөртөө яагаад нохойг идэж болохгүй гэж” хэмээн эсэргүүцсээр иржээ. 2005 онд Өмнөд Солонгосын Засгийн газраас нохойг олон нийтийн өмнө нядлахыг хориглосон бөгөөд дүүжилж алахыг зогсоосон ч яг яаж нядлах ёстойг заагаагүй байна. Тус улсад өвчтэй, золбин, эмнэлгийн туршилтад ашигласан нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглодог ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Сугар-Эрдэнэ 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
аааа Сайхан мах харсан чинь шүлс гоожчихлоо. Манайхан наадмаар ийм махаар хуушуур хийгээд л зардаг ш дээ. Юу нь болохгүй гэж?
IP:202.9.42.91  2019-07-05 17:54:04
Zochin Estoi muu eriin undesten um daa . Kkkk xujaa Korea 2 t idexgui um daanch alga da
IP:188.207.84.234  2019-07-05 19:06:39
Mongol er Honi orloj alah ch saihan shyy ezen maani tenger haruullaa geed bayarlah teneg honinuud gej
IP:174.221.149.147  2019-07-06 04:32:26
Shorootin tseveen Bas yher aduu temee yamaa tarvaga heden sayaar ni idsen dee gej
IP:174.221.149.147  2019-07-06 04:35:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.