Учрал Андерсон: Монголдоо ирэхэд газар доргим САЙХАН байлаа

2019/07/05
Share |
Хүмүүс:
Учрал Андерсон: Монголдоо ирэхэд газар доргим САЙХАН байлаа

Нялх балчир насандаа харийн орны гэр бүлд үрчлэгдсэн хүү, охин хоёр өдгөө 17,18 настайдаа эх орондоо эргэн хөл тавилаа. Тэднийг Ганхүү, Учрал гэдэг. Харин Америк нэрийг нь Чэнс Ганхүү Андерсон, Кэтрин Учрал Андерсон хэмээн нэрлэдэг байна. Тэд энэ жил буюу 2019 онд ахлах сургуулиа дүүргэсэн төдийгүй Учрал эмч, Ганхүү инженер болохоор бэлдэж байгаа аж. Энэхүү баярт өдрийг гадаадын иргэн харьяатын газраас зохион байгуулжээ. Гадаадын иргэн харьяатын газраас өмнө нь долоон хүүхдийг эх оронд нь эргэн хөл тавиулсан туршлагатай юм.

Монгол Улс хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 270 хүүхдийг 17 оронд буюу Герман, Америк, Өмнөд Солонгос, Франц, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд зэрэг гадаадын гэр бүлд үрчлүүлсэн байна. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 156, ХБНГУ-д 34, Францад 20 хүүхэд үрчлэгдэн амьдарч байгаа аж.

Гадаадын иргэн харьяатын газраас үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчилсан гэрээ байгуулж, үрчлэлтийн дараах хяналт тавин ажилласаар иржээ. Тус газрын тогтмол хяналтын хүрээнд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хоёр хүүхэд эх орондоо ирсэн баярт явдал энэ өдөр тохиосон юм.

Учрал охиныг хоёр ой хүрэхээс өмнө одоогийн эцэг, эхтэй нь “Holt” олон улсын хүүхэд үрчлэлтийн байгууллагаар дамжуулан үрчлүүлж байжээ. Харин хүү Ганхүүг түүнээс хоёр жилийн дараа буюу дөрвөн ой хүрсний дараагаар үрчлүүлсэн байдаг аж. Нялхдаа нэг асрамжид байсан Ганхүү, Учрал хоёр жилийн дараа эргэн уулзахдаа нэгнээ таньж нэгэн хувь тавилангаар ах, дүү болох их ерөөлийг авсан байсан хэмээн ээж, аав хоёр нь бахархууштай ярьсан юм. Монголдоо нас биед хүрснийхээ дараагаар анх удаа хөл тавьж байгаа тэдний хувьд догдлолтой басхүү айдастай байсан гэх. Харин ирсэн даруйдаа эх орноо хараад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн билээ.

МОНГОЛДОО ИРЭХЭД ГАЗАР ДОРГИМ САЙХАН БАЙЛАА



Кэтрин Учрал Андерсон:

- “Би багаасаа л Монголын уламжлал, ёс заншлыг судалж ирсэн. Бас аль болох судлахыг мэдэхийг илүүд үздэг. Миний хувьд би одоог хүртэл Монгол хэлээ сурдаг. АНУ-д судалж сурч байсан, уншиж байсныг бодвол Монгол Улсдаа ирээд үзэхэд газар доргим сайхан байлаа. Би Монголд ирээд Төв аймгийн морины сунгаа үзсэн. Бид өөрсдөө морь болон тэмээ унаж үзсэн. Эдгээр бүгд сайхан байсан. Түүнээс гадна Монголын уламжлалт хоол бууз, хуушуур гээд л бүгдийг идэж үзсэн. Энэ бүгд миний хувьд гайхалтай санагдсан”.

Чэнс Ганхүү Андерсон:

-“Миний хувьд эгчтэйгээ адилхан. Морьдын барианд орж ирэхийг харах сэтгэл хөдөлгөм байсан. Миний Монгол найзууд маш их Монгол үндэсний хоол хийж өгч байгаа. Мөн бид гэртээ өөрсдөө хэвийн боов, бууз хийж иддэг.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэднийг үрчилж авсан ээж Кэлли Андерсон нь “Ericsson” үүрэн телефоны компанийн хувийн нууцлал хариуцсан дэд захирлаар ажилладаг. Монголоос үрчилсэн тус хоёр хүүхдээс гадна АНУ-ын хоёр хүүхэд үрчлэн авч нийт дөрвөн хүүхдийг өсгөж, өндийлгөж байгаа нэгэн юм. Тэрбээр бага нялхдаа бидэнд ирсэн Ганхүү, Учрал хоёр минь АНУ-аас үрчилсэн хоёрт минь их хань болохоос гадна гэр бүлдээ дасахад нь их тус болсон хэмээн онцлон хэлсэн. Монголд гурав дахь удаагаа хүрэлцэн ирсэн тэдний сэтгэгдлийг асуухад “Бид Америкт оршин суудаг Монголчуудтай маш дотно найзууд. Найзуудаараа дамжуулж Монголын өв уламжлал, ард иргэдийнх нь мөн чанарын тухай ойлголтыг авч Монгол хүүхэд үрчилж авахаар шийдэж байсан. Одоогоос 16 жилийн өмнө Учрал охиноо үрчилж авч байхдаа Ганхүү хүүгээ харж байсан юм. Улмаар 2 жилийн дараа 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Чингис Сайн сайхан л яваа бол болоо доо. Азтай л хүүхдүүд юм.
IP:202.9.42.91  2019-07-05 18:13:44
Zochin Wow.sain humuus ymaa Manai mangar 76 Uzvel uhaa aldhiin bna.
IP:66.181.161.2  2019-07-06 07:54:00
irgen Osgoson eej aavdaa bayrlaj yavaarai .sain humuus bn
IP:202.9.43.131  2019-07-07 13:01:33
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.