4137 орчим цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

2019/07/05
Share |
Хүмүүс:
4137 орчим цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллага нь Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд  гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах, баяр наадмын хэвийн үйл ажиллагаа, наадамчин олны аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг  хэрхэн ханган ажиллах вэ?

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2014 оны 07 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ.

Хамгаалалтад нийт хэдэн албан хаагч ямар зохион байгуулалттай ажиллах вэ?

Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408,  Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500,  нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400  сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628  алба хаагч тус тус ажиллана.

Гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ?

       Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулна.         

            Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Цагдаагийн дэд  хурандаа П.Эрдэнэбат: Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэнэ

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.