“Сауд гоби коэл транс” ХХК-ийн дахин нэг ажилтан амь насаа алджээ

2019/07/07
Share |
Хүмүүс:
“Сауд гоби коэл транс” ХХК-ийн дахин нэг ажилтан амь насаа алджээ

Өмнөговь аймаг, Гурвантэс сум Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн ажилтан амь насаа алдсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 18-ны өдөр “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс” уурхайн ажилтан 48 настай эрэгтэй Б нь таталт өгсөн гэсэн оноштойгоор Гурвантэс сумын эмнэлэгт хүргэгдэн иржээ. Улмаар өвчтөн эмнэлэгт ухаангүй хоёр хоносон бөгөөд зургаадугаар сарын 20-ны өдөр амьсгал хураажээ. Талийгаач нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат бөгөөд “Баянтэс” уурхайд ажилд ороод хоёр сар орчим болж байжээ.


Талийгаач эрэгтэй эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ таталт өгсөн байдалтай байсан гэх боловч түүний үхэл гадны нөлөөллөөс үүдсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Учир нь зургаадугаар сарын 18-ны өдөр “Сауд гоби коэл транс” компанийн уурхайн ажилтнууд “Хайлаастын ам” гэх газарт зугаалгаар явсан бөгөөд зарим ажилтнууд удирдлагуудтайгаа санал нийлээгүйн улмаас маргалдаан үүссэн аж. Энэ үеэр талийгаач эрэгтэй гэмтсэн байж болзошгүй гэдгийг ар гэрийнхэн мэдээлж буй. Дээрх хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба задлан шинжилгээгээр үхлийн шалтгааныг тогтооно хэмээн албаныхан мэдээллээ.


Энэ хэргээс өмнө Тост, Тосон бумбатай холбоотой хоёр ч хүний амь нас үрэгдсэн тухай яриа намжаагүй байгаа билээ. Тостын нуруунд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэн, тусгай хамгаалалтад авах санаачилгыг дэмжин ажиллаж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл 2017 онд харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнчлэн өнгөрөгч онд Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс” уурхайн даргаар ажиллаж байсан иргэн П уурхай руугаа явж байхдаа автомашины ослоор амь насаа алдсан хэрэг гарсан юм. Харин золгүйгээр амь насаа алдсаар байгаа энэ тохиолдлуудыг нутгийн иргэд онгон дагшин байгальтай Тост, Тосон бумбын нурууг ухаж буйтай холбон тайлбарлаж байгаа юм.

Зурагт: Өмнөговь аймгийн Гурван тэс сум, Тостын нуруу "Хайлаастын ам"

Г.Болд


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Urnaa Aan yg ch companaas vvdelteiosol bol bishl ym bn garchig ntr yasan svrtei ymbdeeosol ntr bolsiin boluu gj bodloo nohor min ajildag bolhoor ailaa shuu
IP:202.21.108.226  2019-07-07 23:14:12
иргэн Байгаль ээж сануулгаа ѳгч байгаа нь тэрдээ.
IP:112.72.11.116  2019-07-08 12:02:29
ЗОЧИН БАЙГАЛЬ ЭЭЖ МИНЬ ХАР МӨРТЭЙ ЧОЙЖИЛСҮРЭНГ ГЭСГЭЭГЭЭЧ. ЭНЭ ОЛОН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН ОРОНД ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ҮХЭЭЧ.
IP:124.158.95.14  2019-07-25 15:08:04
ЗОЧИН БАЙГАЛЬ ЭЭЖ МИНЬ ХАР МӨРТЭЙ ЧОЙЖИЛСҮРЭНГ ГЭСГЭЭГЭЭЧ. ЭНЭ ОЛОН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙН ОРОНД ДӨРВӨД ЧОЙЖИЛСҮРЭН ҮХЭЭЧ.
IP:124.158.95.14  2019-07-25 15:08:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.