”THE HU” хамтлагт Нийслэлийн дээд шагнал ”ХАНГАРДИ” олгохоор боллоо

2019/07/08
Share |
Хүмүүс:
”THE HU” хамтлагт Нийслэлийн дээд шагнал ”ХАНГАРДИ” олгохоор боллоо

"THE HU" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусган, өнөөдөр /2019.07.08/ эх орондоо ирлээ. 

Соёл урлагийн салбарт амжилт үзүүлэн, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж буй рок нэгдэл "THE HU" хамтлагийг Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" одонгоор шагнахаар болжээ. 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болно. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар гардуулах аж. 

"THE HU" хамтлаг нь "Хүннү" рок урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. 

 

 

 

 

Н.Даваасүрэн 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
АГУУ АГУУ АГУУ. БАЯР ХҮРГЭЕ. ЗАЛУУСТАА. ТА НАР МААНЬ МУНДАГ МУНДАГ. ТАНАЙ ХАМТЛАГИЙН ШҮТЭН БИШРЭГЧ БОЛСООН. 4 НАСТАЙ ОХИН МААНЬ БАС ЖИЖИГХЭН ТОГЛООМОН МОРИН ХУУР БАРЬЧААД КЛИПИЙГ ЧИНЬ ҮЗЭЭД ТОЛГОЙГОО СЭГСЭРЧ ХАЯЛААД Л ТА НАРЫГ ДУУРАЙЖ ДУУЛААД БАЙГАА. ХЭХЭ.
IP:112.72.11.113  2019-07-08 14:29:23
Zochin Шагнал энэ тэрээ болимоор юм. Гайгүй явж байгаа нэгнээ унагадаг энэ шагнал энэ тэр чинь огт хэрэггүй. Энэ тэнэг зангаасаа салах хэрэгтэй. Зүгээр энэ залуусаас, түүний цаана байгаа гол гайхамшигийг бүтээсэн хүн болох Прродюсер-аас нь сурацлах хэрэгтэй.
IP:73.246.178.99  2019-07-08 22:43:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.