Философич С.Молор-Эрдэнэ: Монголын ээж аавууд хүүхдүүддээ гологдож байна

2019/07/09
Share |
Хүмүүс:
Философич С.Молор-Эрдэнэ: Монголын ээж аавууд хүүхдүүддээ гологдож байна

Монголын философичид дундаас хамгийн их дуулианы эзэн болдог нэгэн бол С.Молор-Эрдэнэ. Аливаа асуудлыг бусдаас өөрөөр харж чаддаг гэдгээ үгээрээ ч тэр, үйлдлээрээ ч тэр илэрхийлчихдэг энэхүү эрхэм энэ удаад эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй байгаа тухай ийн өгүүлжээ. 

 

Философич С.Молор-Эрдэнэ: Наадмаар хүүхдүүдэд чихэр битгий өгөөрэй. Монголын ээж аавууд хүүхдүүддээ гологдож байна даа.

Германы "Stern" сэтгүүлд Монгол хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилж тусалсан Герман эмч нарын сэтгэгдэл хэвлэгджээ. Түүнийг уншлаа. Улс орноороо ичмээр л юм бичжээ. 
5-6 насны хүүхдүүдийн 94% хорхой идсэн шүдтэй заримынх бүр өмхий үнэртэй болтлоо муудсан байна гэжээ. Ингэж хүүхдийг балладаг Монгол ээж аавууд гологдож байна даа. Нүүдэлчин Монголчуудын ихэнх шүдгүй болжээ. Шүдээ угаадаггүй. Сойз гэж мэдэхгүй. Социализмын эрүүл мэндийн бодлого устжээ.
Улаанбаатар болон бусад хотод бүх 1400 шүдний эмч нарын 95% ажилладаг. Хувийн эмнэлгүүд мөнгөтэй хөнгөн хүмүүсийг шилж сонгоно. Даатгал олигтой эмчилгээг төлж чадахгүй. Ядуу Монголын ядуу хүүхдүүд шүдгүй болох тэр аюулыг яах вэ. 
Монгол ээж аавууд хүүхдээ чихэр өгч хуурдаг, эсвэл чихрээр аргалж, сурган хүмүүжлийн наад захын мэдлэг боловсролгүй гэдгээ л харуулна.
"Социализмын үеийн хөдөөний эмнэлгүүдийг яагаад устгасан бэ, улам сайжрах ёстой биз дээ" гэж Герман эмч гайхаад бардаггүй. Ийм улс орон байх ч гэж дээ
Уул уурхайн баян орон гээд гайхуулаад байдаг. Оюу толгой, Эрдэнэс таван толгойнууд шүдгүй толгойнууд болжээ.
Монголчуудаа ардчилал гэдэг зөвхөн эрх чөлөө биш, бас хариуцлага шүү. Монголын ээж аавууд хариуцлага гэдгийг мартаж болохгүй ээ.
Одоо наадмаар хүүхдүүдээ дагуулж хаа газрын чихэр өгч чихэртэй ундаануудаар хүүхдүүдээ битгий аргалаарай. Битгий хуураарай. Битгий баллаарай. Ерөөсөө чадваргүй ээж аавууд л хүүхдээ эрхлүүлж байгаа болж дүр үзүүлдэг. 
Герман эмч нар юуг гайхсан бэ гэхээр, хариуцлага гэж мэдэхгүй ээж аавууд Хятадуудаас боллоо гэж шалтагласан гэнэ. Өөрөөр хэлбэл Японы Приус машинаар осол гаргачхаад машин үйлдвэрлэсэн Японуудад буруу өгөх нь ээ дээ. 
Монголын ээж аавууд үр хүүхдэдээ гологдож байна.

 

Image result for философич с.молор-эрдэнэ


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin zuv shu, etseg ehchuud hariutslagatai baitsgaay.
IP:66.181.185.20  2019-07-09 15:53:22
Solongo Tiishtei uneheer unen
IP:77.20.251.35  2019-07-09 18:19:00
Золя Танихгүй хүмүүс хүртэл битгий өгөөрэй гээд байхад хүний хүүхдэд чихэр, ундаа, зайрмаг өгдөг. Хэтэрхий ухамсаргүй.
IP:202.21.108.249  2019-07-09 18:22:45
S Суулийн уеийн зайрмаг бол маш хортой туухий эдээр хийгддэг болсон шуу монголчуудаа бид нарын уеийнх шиг суун органик зайрмаг биш болсон отгоруулэгч бодис нь хятадаас маш хямдхан орж ирж байна хуурай суунээс хямдхан юугаар хийсэн нь мэдэгдхгуй
IP:202.9.43.185  2019-07-10 13:29:18
Zuka Uneen unen. Uhamsartai baigaachee
IP:68.100.69.41  2019-07-11 02:30:15
зочин үнэн шүү өтгөрүүлэгч гэж хятадаас авдаг,тэгээд л өнгө маш их элсэн чихэр хийдэг,бид өөрсдөө л өгөхөө больчуул орж ирэхээ болино шдээ ээж аавууд минь.
IP:64.119.16.84  2019-07-11 16:56:52
бб үнэн шүү
IP:122.201.31.214  2019-07-11 17:00:58
zochin Mongolchuud neeh zavaan hudlaa huvtsas hunar mashin tergeeree busdaas dutahgui gej amai tavidag huuhedde busad ornii humuus shig eruul menddee er anxaardaggui Huuhed ni dandaa horhoitoi shudtei mash ih bnlee olnii tanil humuus gsn yu ve neeh l gangalad bdg huuhduude ni bhguiTer Anu gesen huuhnii huuhduud ni nil shud ni horhoitson uuden shudnuud ni haha Tegcheed ooroo togos shig goeol hiimel nuuree vampir boltol budad yavah yum ichmeer ..
IP:180.68.246.168  2019-07-13 02:17:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.