Багц тасалбарын үнэ 200.000-д хүрчээ

2019/07/11
Share |
Хүмүүс:
Багц тасалбарын үнэ 200.000-д хүрчээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын нээлт өнөөдөр /2019.07.10/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамгаалалтад ажиллаж байна. Наадмын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчим дахь 63 байршилд камер байршуулжээ. Тэдгээр камерын  тусламжтайгаар нөхцөл байдлыг хянаж, хүндэрсэн тохиолдолд цагдаагийн алба хаагчдыг шуурхай хүргэн ажиллаж байв.

Наадмын гурван өдрийн багц билет 200.000 төгрөгийн үнэтэйгээр иргэдийн гар дээрээс худалдаалагдаж байлаа. Эхний өдрийн буюу нээлтийн тасалбар дангаараа 100.000, үлдсэн хоёр өдрийнх нийлээд 100.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байсан бөгөөд энэ тал дээр цагдаагийн байгууллага нарийн хяналт шалгалт хийж, зохих арга хэмжээг авч ажиллаж байна. 

 


Наадмын нээлт болж байгаатай холбогдуулан тасалбарын үнэ тэнгэрт хадаж, хуурамч тасалбар зарагдах тохиолдол гарч байгаа тул энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөнгөөс тодрууллаа. 

 

 

-Тасалбар шаглаж зарах тохиолдол жилийн жилд гардаг. Мөн хуурамч тасалбар зарж байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн байсан. Ямар хариуцлага тооцдог вэ?

-Наадмын талбай орчимд хуурамч тасалбар зарах тохиолдол нэлээдгүй байдаг. Сэжигтэй дөрвөн иргэнийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгасан. Шалгалтын явцад зөрчлийн шинжгүй байдал тогтоогдсон. Хэрэв хуурамч болох нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 14-р зүйлд зааснаар иргэнийг 50.000 төгрөгөөр, ААН-ыг 500.000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

-Тасалбарын үнийг нэмж зарах нь зөрчил биш үү? 

-Эрүүгийн хуульд хуурамч бичиг баримт үйлдэх нь гэмт хэргийн шинж гэж үздэг. Тийм учраас дүүргийн цагдаагийн алба хаагчдад үүрэг, чиглэл өгсөн байгаа. Хуурамч болох нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага тооцно. Бөөндөж зарж байгаа дээр зөрчлийн болон эрүүгийн шинж байдал тогтоогдох юм бол холбогдох шалгалтыг хийгээд явна. 

-Цэнгэлдэхийн гаднаас 70 орчим тасалбар хураасан тухай мэдээлэл байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар хурааж авсан тасалбар бол байхгүй. Дөрвөн иргэн тасалбар зараад зогсож байсан. Гэхдээ дамласан юм уу, хуурамчаар хийсэн зүйл байгаагүй. Өнөөдөр үзэх боломжгүй болсон учир зарах гэж байсан тухайгаа тайлбарласан. 

 

Багц билетийн үнэ 200.000 төгрөг хүрчээ

Наадмын гурван өдрийн багц билет 200.000 төгрөгийн үнэтэйгээр иргэдийн гар дээрээс худалдаалагдаж байлаа. Эхний өдрийн буюу нээлтийн тасалбар дангаараа 100.000, үлдсэн хоёр өдрийнх нийлээд 100.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байсан бөгөөд энэ тал дээр цагдаагийн байгууллага нарийн хяналт шалгалт хийж, зохих арга хэмжээг авч ажиллаж байна. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.