Хүмүүс: |
“Рио 2016” наадмын хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай мэргэжлийн бокст шилжихээр болжээ. Тэрээр Н.Төгсцогтын менежер Эл Хэймонтой гэрээ байгуулах гэнэ.
Хэдийгээр ирэх жил Токиогийн олимпын наадамтай ч одоо болтол олимпын боксын тэмцээний эрхийг хэзээ олгох, ямар тэмцээнээс өгөх зэрэг олон асуудал тодорхойгүй хэвээр байгаа юм. ОУОХ-ноос Олон улсын сонирхогчдын боксын холбоог тэмцээний зохион байгуулалтад оруулахгүй гэдгээ зарласан. Энэ жил ОХУ-д болох эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс олимпын эрх өгөхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн билээ. Боксчдын хувьд ийнхүү учир битүүлэг байдал үргэлжилсээр байгаа нь түүний сонголтод нөлөөлсөн байж болох юм.