Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх хуралд оролцохоор ирлээ

2019/07/23
Share |
Хүмүүс:
Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх хуралд оролцохоор ирлээ

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. Хурал 10:00 цагаас товлогдсон.

Дөнгөж сая буюу 09:20 цагийн үед шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх хуралд оролцохоор ирээд байна. Шүүх хуралд  гэрчээр талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булган оролцож байгаа бол ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор тогтоогдоод байгаа юм.

Сануулахад, Б.Хурц, Г.Эрдэнэбат нараас гадна ТЕГ-ын мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, Б.Хурцын хадам дүү, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсгийн Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн (2002 онд баталж, 2017 он хүртэл мөрдсөн), 251.1-д заасан Эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр буруутган, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.